Хавар

Хайлтын ном
Түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатарын амьдрал жилийн дөрвөн улиралд хэрхэн өрнөдгийг харуулсан Хайлтын номуудтай танилцаарай. Бичвэргүй, том дэлгэмэл нүүр дүүрэн зургуудаас хүүхэд дүр тус бүрийг хуудас дамнуулан хайн олж өөрсдөө түүх зохион ярьж, шинэ нээлт, аялал хийх болно. Номд хүүхдийн сайн мэдэх нийслэл Улаанбаатар хотын байшин барилга, гудамж талбай, орчныг дүрсэлснээр таньдаг, мэддэг газраа хараад хуудас бүрээс олж харсан бүхэндээ урамшин баярлах болно. Гурваас дээш насанд хүүхэд юмсыг ажиглан, таних, нэрлэх, нуугдаж тоглох, эрж хайх сонирхол нь эрс нэмэгддэг. Энэ төрлийн номуудыг үзсэнээр хэл яриа нь хөгжиж, юмсын хоорондын уялдаа холбоог ойлгож, ажиглалт, ой тогтоолт сайжирч, бусадтай чөлөөтэй харьцах чадвартай болдог. Номд гарч буй дүр тус бүр хавар юу хийж, зун ямар хувцас өмсөж, намар хаашаа явж, өвлийг хэрхэн өнгөрүүлж буйг хамтдаа харцгаая.
Улаанбаатарт тэсгим хүйтэн өвөл дуусаж, урин дулаан хавар цаг иржээ. Модод нахиагаа дэлгэн, нөмөр газар даган ногоо ургажээ. Хүүхэд багачууд хөгжилдөн тоглоцгооно. Ах эгч нар ажил албандаа явцгааж, ахмад настнууд нарлан, хотын өглөө эхэллээ. Сараа найзыгаа онгоцны буудлаас угтан авлаа. Санчирын унагасан талхыг хэрээ олоод авчээ. Гурван тахиа хотоор гүйлдэнэ. Нямаа ногоо тарихаар газар хагалж байна. Сарнай Баяраагийн дүрэмт хувцсанд санаандгүй зайрмагаа нялчхаж гэнэ. Өглөө бүр шинэхэн талх, нарийн боовыг дэлгүүрүүдэд тараахаар Санчир яаран давхидаг юм. Дулам эмээ хүнсээ цуглуулахаар гарч байна. Өндөр өвөөгийн тахиаг Хүдэр золтой л барьчихсангүй. Бабу, Бобо хоёр юу хөөж гүйсэн юм бол? Харин энэ хэн бэ? Онгоцны буудал, Хүннү худалдааны төв, Сүхбаатарын талбай, шатахуун түгээх станц, төв шуудан, замын цагдаа, сурагчид, барилгачид, машин, автобус тэр ч бүү хэл шуудангийн хажууд ном зардаг дээлтэй ахыг ч энэхүү номоос харж болно шүү.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зураач: Б. Төрмөнх ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 18,900₮,

ISBN: 9789997312600,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-01-01,

ФОРМАТ: Board book,

ХУУДАСНЫ ТОО: 14,

ХЭМЖЭЭ: 98 х 98 х 98 ММ ,

ЖИН: 98.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах