Өвөл

Хайлтын ном
Түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатарын амьдрал жилийн дөрвөн улиралд хэрхэн өрнөдгийг харуулсан Хайлтын номуудтай танилцаарай. Бичвэргүй, том дэлгэмэл нүүр дүүрэн зургуудаас хүүхэд дүр тус бүрийг хуудас дамнуулан хайн олж өөрсдөө түүх зохион ярьж, шинэ нээлт, аялал хийх болно. Номд хүүхдийн сайн мэдэх нийслэл Улаанбаатар хотын байшин барилга, гудамж талбай, орчныг дүрсэлснээр таньдаг, мэддэг газраа хараад хуудас бүрээс олж харсан бүхэндээ урамшин баярлах болно. Гурваас дээш насанд хүүхэд юмсыг ажиглан, таних, нэрлэх, нуугдаж тоглох, эрж хайх сонирхол нь эрс нэмэгддэг. Энэ төрлийн номуудыг үзсэнээр хэл яриа нь хөгжиж, юмсын хоорондын уялдаа холбоог ойлгож, ажиглалт, ой тогтоолт сайжирч, бусадтай чөлөөтэй харьцах чадвартай болдог. Номд гарч буй дүр тус бүр хавар юу хийж, зун ямар хувцас өмсөж, намар хаашаа явж, өвлийг хэрхэн өнгөрүүлж буйг хамтдаа харцгаая.
Цас орж, хот цагаан өнгөнд хучигджээ. Тэсгим хүйтэн байсан ч их хотод хөл хөдөлгөөн, хөгжөөнтэй үйл явдал өрнөсөөр л байна. Болдоо осол гаргачихжээ. Барилгын ажил эхэллээ. Галаа цагдаа өнөөдөр ажил ихтэй, тун ч завгүй байна. Телевизийнхэн мэдээ бэлдэж байна. Аав хүү хоёр цанаар гулгахаар явлаа. Номин, Оюунаа хоёр бол урлагийн сургуулийн оюутнууд. Цацаа тэргэнцэртэй хүнийг зам гаргаж өглөө. Харин Саруул эмч машинаа буруу байрлуулжээ. Бабу талбай орж мөсөн дээр гулгахаар гэрээсээ гарлаа. Мишка муур өдөржин л хотоор зугааллаа. Мөөгий лааз түүж явна. Онгоцны буудал, Хүннү худалдааны төв, Сүхбаатарын талбай, шатахуун түгээх станц, төв шуудан, замын цагдаа, сурагчид, барилгачид, машин, автобус тэр ч бүү хэл шуудангийн хажууд ном зардаг дээлтэй ахыг ч энэхүү номоос харж болно шүү.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Б. Төрмөнх , Зураач: Б. Гантулга ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 18,900₮,

ISBN: 9789997312617,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-01-01,

ФОРМАТ: Картон ном,

ХУУДАСНЫ ТОО: 14,

ХЭМЖЭЭ: 340 х 260 х 9 ММ ,

ЖИН: 620.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах