Gill Johnson

English for Everyone

Дүрмийн ном
English for everyone ном нь бие даан англи хэл сурах хүсэлтэй хүмүүсийн адил дүрэм, үгсийн сан, дуудлага, сонсох, ярих, унших, бичих зэрэг үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн ойлгох, тогтооход илүү дөхөм байлгах үүднээс зураг, хүснэгт зэрэг дүрслэлүүдийг голчлон ашигласан гэдгээрээ онцлог. Хичээлүүдийг дарааллаар үзэх нь илүү үр дүнтэй. Сонсох хичээл нь вэбсайт болон аппликэйшн байдлаар хийгдсэн бөгөөд үнэгүй ашиглах боломжтой.
English for everyone дунд шат 3 дүрмийн ном нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Агуулгын хувьд харилцан яриа үүсгэх, хүмүүсийг дүрслэх, өдөр тутмын дадал хэвшил, үгийн утга солигдох, мэдээлэл өгөх, санал нийлэх, магадлал гаргах, хүмүүст юу хийхийг нь заах, өвчин болон эрүүл мэнд, энгийн асуултыг дамжуулах, асуудал шийдвэрлэх, үйл ажиллагааг төлөвлөх, эргэн тойрны байдлаа дүрслэх, дурсамжаа ярих, үүрэг хариуцлага гэхчилэн 76 сэдвийн хүрээний хэрэглээний үгийн санг мэдэж, шинэ дүрэм, мэдлэгтэй танилцаж, тэдгээрийг идэвхтэй хэрэглэж сурах үйл рүү чиглэсэн болно. Энэхүү номыг дарааллаар үзэж, бүлэг бүрийн эцэст буй шалгуураар өөрийнхөө мэдлэгийг баталгаажуулснаар англи хэлний түвшин тогтоох шалгалт болох IELTS-д 2,5-5,5 оноо, TOEFL-д 20-70 оноо авах түвшинд хүрэх юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Gill Johnson ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 22,900₮,

ISBN: 9789997312815,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-01-15,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 288,

ХЭМЖЭЭ: 423 х 423 х 423 ММ ,

ЖИН: 423.0 ГР,

ЦУВРАЛ: English for Everyone цуврал: Дунд шат 3

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах