Thomas Booth

English for Everyone

Дасгалын ном
English for everyone ном нь бие даан англи хэл сурах хүсэлтэй хүмүүсийн адил дүрэм, үгсийн сан, дуудлага, сонсох, ярих, унших, бичих зэрэг үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн ойлгох, тогтооход илүү дөхөм байлгах үүднээс зураг, хүснэгт зэрэг дүрслэлүүдийг голчлон ашигласан гэдгээрээ онцлог. Хичээлүүдийг дарааллаар үзэх нь илүү үр дүнтэй. Сонсох хичээл нь вэбсайт болон аппликэйшн байдлаар хийгдсэн бөгөөд үнэгүй ашиглах боломжтой.
English for everyone анхан шат 2 дасгалын номыг уг шатны дүрмийн номтой хавсарган хэрэглэх нь зүйтэй бөгөөд сурсан зүйлээ бататгаж, мэдлэгээ дээшлүүлэхэд тустай. Англи хэлний ярих чадварыг хөгжүүлэх, сонсох чадварыг нэмэгдүүлэх, бичих чадвартай болгох, унших ойлгох чадварыг сайжруулах гэхчилэнгээр дасгалуудыг хуваасан нь хэлний 4 чадварыг эн тэнцүү эзэмшихэд чиглүүлсэн болно. Агуулгын хувьд юу мэдэрч байгаагаа хэлэх, саналаа хэлэх, сонголт хийх, таамаглал дэвшүүлэх, ирээдүйд болох боломжийг илэрхийлэх, ажилд орох хүсэлт гаргах, зөвлөгөө өгөх, харьцуулалт хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө болон зорилтын тухай, олон оронтой тоо хэрэглэх гэхчилэн 50 сэдвийн хүрээнд мэдлэгээ бататгана. Энэ шатны номыг дарааллаар үзэж, бүлэг бүрийн эцэст буй шалгуураар өөрийнхөө мэдлэгийг баталгаажуулснаар англи хэлний түвшин тогтоох шалгалт болох IELTS-д 2,5-35 оноо, TOEFL-д 10-20 оноо авах түвшинд хүрэх юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Thomas Booth ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 16,900₮,

ISBN: 9789997312792,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-01-15,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 131,

ХЭМЖЭЭ: 426 х 426 х 426 ММ ,

ЖИН: 426.0 ГР,

ЦУВРАЛ: English for Everyone цуврал: Анхан шат 2

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах