Биологи

Элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, аман болон бичгийн шалгалт, бие даалтад бэлтгэхэд зориулсан стандарт лавлах
Энэ ном нь биологийн шинжлэх ухааны суурь мэдлэгийн лавлах бичиг бөгөөд амьд организмын төрөл, гадаад, дотоод бүтэц, хүн, амьтан, ургамал, өвчин үүсгэгчдийн онцлог, амьдралын зүй тогтол, генетик, экологийн тулгуур ойлголтууд зэрэг биологийн суурь мэдлэгт хамаарах үндсэн ухагдахуунуудыг зургаар, ойлгомжтой, цогц байдлаар тайлбарласан болно.

Зөвхөн манай улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлагдахгүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм.


Энэ бол амьтай болгоны талаар хүн бүрийн мэдвэл зохих ерөнхий мэдлэг, наад захын суурь ойлголтуудыг цогц багтаасан, сонирхолтой, ойлгомжтой бичигдсэн лавлах бичиг. Суурь боловсролын бүх ойлголтыг, дээр нь манай боловсролын тогтолцоонд өнгөц хөндөгддөг "Вирус, бактери", "Нөхөн үржихүй", "Бэлгийн замын халдварт өвчин" зэрэг сэдвийг сонирхолтойгоор тайлбарласан.
Нүүр болгонд шахуу энгийн илэрхийлэлтэй зураглал, фото зураг, товч тодорхой тайлбар, бичвэр, баримт мэдээ зэргийг ээлжлэн оруулсан байх тул номыг нээж үзсэн хүнд унших, бүр дуустал нь судалж үзэх хүсэл төрнө.

Энэхүү номыг
- Биологийн шинжлэх ухааныг судалж эхэлж буй ЕБС-ийн дунд ангийн сурагчид сургуулиа төгсөх хүртлээ лавлах болгон ашиглах,
- ЭЕШ, улсын шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид мэдлэгээ бататгаж, шалгалтандаа бэлтгэхэд ашиглах,
- Хүүхдэдээ хичээл хийхэд нь туслах хүсэлтэй ч сургуульд үзсэнээ санахгүй байгаа эцэг эхчүүд мэдлэгээ сэргээхийн тулд ашиглах,
- Мөн энэ чиглэлийн суурь мэдлэгээ сэргээн бататгах хүсэлтэй хүн бүхэн ашиглах боломжтой.
Buy


Share

CONTRIBUTORS

Editor-in-chief: Пьюс-Хоке Криста , Кемнитц Эдэлтрауд , Translated by: Р. Сүнжидмаа , Scientific editor: Б. Болдгив , Editor-in-chief: Б. Дэлгэрмаа , Editorial coordination by: Г. Ариунцэцэг , Technical editor: Р. Түвшинцэнгэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 39,900₮,

ISBN: 9789997314512,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2017-10-01,

FORMAT: Hardback,

PAGES: 400,

SIZE: 215 х 150 х 20 ММ ,

WEIGHT: 635.0 ГР,

Series: Суурь мэдлэг цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter