Эрих Кэстнер

Эмил ба мөрдөгчид

Германы зохиолч Эрих Кэстнерийг алдаршуулсан энэхүү хүүхдэд зориулсан анхны детектив роман анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 хэлнээ орчуулагджээ. Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг. Түүнчлэн энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай.
Эмээ дээрээ зочлохоор галт тэргээр явах үедээ ээжийнхээ эмээдээ өгөөрэй гэсэн мөнгийг хулгайд алдсан Эмил хүүгийн хэрхэн хулгайчийг барьсан тухай адал явдалт сэтгэл хөдөлгөм түүх билээ. Тэрээр хэрхэн бусад хүүхэдтэй нэгдэж, ямар зам туулан мөнгөө олж авсныг уншигч та бүхэнд үлдээе.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Эрих Кэстнер ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997314451,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-09-20,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 240,

ХЭМЖЭЭ: 495 х 495 х 495 ММ ,

ЖИН: 495.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах