Роберт Б.Чалдини

Нөлөөлөл

Ятгалгын сэтгэлзүй
Ятгалгын тухай сонгодог бүтээл болох Нөлөөлөл ном хүмүүс ямар үед “За” гэж хэлдгийг сэтгэл судлалын үүднээс тайлбарлахын хамт энэ талаарх ойлголтуудыг амьдралд хэрхэн ашиглаж болох талаар өгүүлжээ. Доктор Роберт Чалдини нь эрчимтэй тэлж буй нөлөөлөл, ятгалга судлалын салбарын тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг юм. Олны сайшаалыг хүртсэн энэхүү бүтээл түүний 35 жилийн бодит амьдрал дээрх судалгаа, гурван жилийн хүний авир байдлын талаарх сургалтын үр дүнд төржээ.
Энэхүү номоос та авьяаслаг ятгагч болоход тань туслах зургаан зарчмыг сурахаас гадна, тэдгээрийн нөлөөнд хэрхэн автахгүй байх тухай ойлголт авна. Нөлөөлөл номыг Монсудар хэвлэлийн газраас 2016 онд эрхлэн гаргасан билээ.
Та ямар ч ажил мэргэжилтэй, юу ч хийдэг хүн байлаа гэсэн номонд дурдах зарчмууд таныг гүнээ өөрчилж амжилт руу тань хөтлөх болно.
Харилцан туслалцах
Хүмүүс ачыг ачаар хариулахыг хичээдэг болохоор маркетингд амталгаат худалдаа, үнэгүй туршиж үзүүлэх аргыг өргөнөөр хэрэглэдэг. Зохиогч өөрийн лекц, семинардаа 1985 оны Мексикийн газар хөдлөлтийн үеэр Этиоп улсаас хандивласан мянга мянган долларын хандивын талаар дурдах дуртай. Олон жилийн ган гачиг, дотоодын иргэний дайнаас болоод хүнсний хомсдолд орсон их өлсгөлөнгийн үе байсан хэдий ч тэртээ 1935 онд Италийн дайралтад нөхөрсөг дипломат дэмжлэг үзүүлснийх нь төлөө Этиопын улаан загалмайн нийгэмлэгийн удирдлагууд Мексик улсад хариуг нь барьсан нь тэр байлаа.
Сайн цагдаа/муу цагдаа зарчим ч энэхүү зарчим дээр суурилсан байдаг.

Амлалт ба тууштай байдал
Хүмүүс аман болон бичгэн хэлбэрээр үзэл санаа, зорилтонд амлалт өгөхдөө тэр зорилт нь өөрийн үнэлэмжинд нь нийцэж байгаа эсэхийг чухалчилдаг. Гэвч явцдаа тэрхүү амлалтын гол сэдэл, утга учир нь алдагдсан ч тэд сонголтнодоо тууштай хэвээр байдаг. Чалдини энэ талаар жишээ болгон америкийн олзны цэргүүдийг урвуулсан хятадын тархи угаах арга хэрэгслийг номондоо дурджээ. Тэдний эх орноо үзэх үзлийг нь бага багаар өөрсдөөр нь өөрчлүүлэн тодорхойлуулж эцэстээ нэгэнт урвагч болсон цэргүүд эх орноосоо урвах үйлдлийг өөрийн мэдэлгүй хийх болно. Өөр нэг жишээ нь өглөө бүр Үнэнч байх амлалт өгөх хүүхдүүд юм.

Бусдын батламж
Хүмүүс бусдыг дууриадаг. Нэгэн туршилтанд жишээ нь нэг болон хэд хэдэн хүн тэнгэрлүү ширтэж байвал хөндлөнгийн ажиглачид ч мөн тэдний юу харж байгааг ойлгох гэж тэнгэр лүү ширтэж байв. Хөндлөнгийн хүмүүс зам бөглөснөөс болоод уг туршилтыг зогсооход хүрсэн гээд боддоо.

Эрх мэдэл
Хүмүүс нэр хүндтэй хүмүүсийн үгэнд ордог, өнөөх нь дургүй хүрмээр зүйл зөвлөж байсан ч ялгаагүй. Чалдини 1960 оны үеэр хийгдсэн Милграмын судалгааг үүнд хамааруулсан байна.

Таалагдахуй- Хүмүүс таньдаг болон өөртөө таалагддаг хүний ятгалганд хурдан ордог. Чалдини өнөө үед сүлжээний маркетинг хэмээн нэрлэгдэж болзошгүй Таппервейрын маркетингийн арга барилыг хүүрнэнэ. Хүмүүс өөртөө таалагддаг хүнээс худалдан авлат хийх дуртай байдаг. Ихэнх тохиолдолд гадаад үзэмж чухал гэдэг. Гадаад үзэмжийн татах хүчний стереотипыг ч бас тайлбарлана.

Хомсдол
Хомсдол нь эрэлтийг бий болгож байдаг. Жишээ нь цөөн үлдсэн шүү хэмээн санал болгоход худалдан авалт ихэсдэг.

Чалдинигийн 1984 онд гаргасан Нөлөөлөл хэмээх энэхүү ном нь хуучин машины дилерийн газар, хөрөнгө оруулалтын байгууллага, телемаркетингийн компани зэрэгт дадлагажигч хийн бодит амьдрал дээрх жишээ баримт цуглуулсан нууцлаг гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Энэхүү ном нь Сэтгэлзүйн 50 сонгодог жагсаалтанд орсон сэтгэлзүйн мэдлэг олгох үр өгөөжтэй бүтээл юм.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Роберт Б.Чалдини , Translated by: Б. Хүсэлбадрах , Associate editor: Т. Ариунсанаа , Б. Төмөр , Designed by: Н. Нямдорж ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997313409,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016-05-01,

FORMAT: Paperback,

PAGES: 309,

SIZE: 210 х 135 х 15 ММ ,

WEIGHT: 420.0 ГР,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter