Quiz

Та Японы уран зохиолыг хэр сайн мэддэг вэ?

Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Япон улстай мэдээллийн солилцоо амархан явагдахын сацуу олон ангит кино, анимэгийн эх бүтээл нь яг ямар зохиол юм бол оо гэж сонирхон, уншиж үзэх хүсэлтэй хүмүүс үй түмэн. Уран зохиол бо хэл, үндэстэн, идеологийн хана хэрмийг амархан давдаг. Япон улс “Гэнжийн туульс”-аас эхлээд тоолж барамгүй олон зохиолыг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Кавабата Ясүнари, Оэ Кензабүро, Казүо Ишигүро зэрэг утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн олон эрхэмтэй энэ улсын уран зохиол цаанаа л бусдыг татах увдистай. Хэрэв та Японы уран зохиолд дуртай хийгээд сонирхдог бол дараах хэдэн асуултаар өөрийн мэдлэгээ шалгаарай. 

1. Японы домог зүйд ямар хоёр бурхан агаар тэнгэрийн урсгал дагуух гүүрэн дээр зогсон, дээд бурхадынхаа хайрласан жадаа усанд хутган ертөнцийг бүтээсэн гэлцдэг вэ?

2. Дэлхийн уран зохиолын хамгийн анхны романд тооцогддог зохиолын нэр аль нь вэ?

3. Гурван мөр, 17 үетэй шүлэглэлийн хэлбэр?

4. Кабүки бүжгэн жүжиг аль эринд үүссэн бэ?

5. Эдгээр зохиолчийн аль нь одоогийн Японы мөнгөн тэмдэгтэд дүрслэгдсэн байдаг вэ?

6. Дараах зохиолын аль нь Нацүмэ Соосэкигийн зохиол биш вэ?

7. Аль зохиолч нь амиа хорлоогүй вэ?

8. “Тэр жилийн тавдугаар сараас хойтон жилийн эхэн хүртэл би хавчиг хавцлын амтай ойрхон уулан дээр амьдарсан билээ” гэж эхэлдэг зохиол аль нь вэ?

9. Эдгээрээс аль зохиолч Нобелийн шагнал хүртээгүй вэ?

10. Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” роман хэдэн онд хэвлэгдсэн бэ?

11. “Үхэр зараа”, “Аялдан дагагч”, “Улаан цамцат” гэх дүрүүд аль зохиол дээр гардаг вэ?

12. Дараах зохиолчдын хэн нь монголд ирж байсан бэ?

13. 13. “Багт хүний наманчлал” зохиолын гол дүрийг хэн гэдэг вэ?

14. Казүо Ишигүрогийн аль роман нь илүү “Япон” шинжтэй вэ?

15. Нацүмэ Соосэкигийн “Зүүдний арван шөнө” зохиолын хэддэх шөнөд тэрээр зургаан настай хүү үүрч буйггар эхэлдэг вэ?

0

Sign up for newsletter