Quiz

Та Оросын уран зохиолыг хэр сайн мэдэх вэ?

Дэлхийн уран зохиолын бараг тал хувийг Оросын уран зохиол дангаар эзэлдэг. Хил хязгааргүй хошигнон, егөөдөн бичих Н.В.Гоголь; хүнлэг чанар, ёс зүй болон сэтгэл зүйн асуудлуудыг мөнхийн сэдвээ болгосон Ф.М.Достоевский; час хийсэн богино өгүүллэгийн мастер А.П.Чехов зэрэг Оросын алтан үеийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Хүний амьдралын хувиршгүй, мөнхийн үнэнийг нүдэнд харагдтал, гайхалтай уран яруу дүрсэлж, хүн байхын утга учрыг ухааруулах шиг болдог оросын уран зохиолын тухай уншигч та хэр мэдэх вэ? 

1. Зохиолч Лев Толстой хэдээс хэдэн онд амьдарч байсан бэ?

2. Ф. Достоевский цөллөгт явахаасаа өмнө аль зохиолыг бичсэн бэ?

3. “Иван Денисовичийн нэг өдөр” номын зохиолч хэн бэ?

4. “Жаргалтай айлууд ерөнхийдөө адил..., харин бүхий л зовлонтой гэр бүл өөр өөрийнхөөрөө л зовох юм даа. /Үгийг нөхөж бич/

5. Аль зохиол нь Лев Толстойн зохиол биш бэ?

6. “Меленховынх гацааны хамгийн захад байв.” Энэ аль номны эхлэл вэ?

7. Лев Толстой “Анна Каренина” номоо анх аль сонинд хэвлүүлж байсан бэ?

8. Лолита, Гумберт хоёрын машины урдуур ямар амьтан орж дайруулдаг вэ?

9. 1958 онд аль зохиолч Нобелийн шагналаас татгалзсан бэ?

10. “Карамазовын хөвүүд”-ын аль нь хамгийн бага дүү нь вэ?

11. Лев Толстой аль зохиолоо 17 удаа хуулж бичсэн гэдэг вэ?

12. Достоевский эхнэр Анна Григорьевня Достоевскаятай танилцахдаа ямар зохиолоо бичиж байсан бэ?

13. “Гэмт хэрэг ба ял шийтгэл” зохиолд ямар зэвсгээр аллага үйлддэг вэ?

14. “Газар доороос бичсэн тэмдэглэл” номын гол дүрийн нэр хэн бэ?

15. “Анна Каренина” роман хэдэн онд хэвлэгдсэн бэ?

0

Sign up for newsletter