Мэдээлэл

НОМЫН МАРКЕТИНГИЙН ЧИГЛЭЛИЙН АЖИЛД УРЬЖ БАЙНА


НОМЫН МАРКЕТИНГИЙН ЧИГЛЭЛИЙН АЖИЛД УРЬЖ БАЙНА

Өргөдөл хүлээн авах хугацаа: II/25 - III/04

Энэ бол ном ойлгох чин хүсэл эрмэлзэлтэй Эрхэм таны Монсудар хэвлэлийн газрын баг хамт олонтой нэгдэн соён гэгээрүүлэх ажилд хувь нэмрээ оруулах боломж.

Монсудар хэвлэлийн газрын нийтийн номын редакцаас олонд нэр хүндтэй, дэлхийн бестселлер болсон “Анна Каренина”, “Арьсан хүргэмтэй Мадонна”, “Мэдисон нутгийн гүүрнүүд”, “1984”, “Гал мөсний дуун” цуврал, “Becoming”, “WILL”, “Гэдэс”, “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” гэх мэт цуврал номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэхээс гадна хүүхдийн номын “Жангар” редакцаас төрөл бүрийн дэлхийн бестселлер хүүхдийн номыг орчуулан, өв уламжлалаа хадгалж үлдэх зорилгоор эртний үлгэрээ өнөөгийн хүүхдүүдэд зориулан шинэчлэн хүргэдэг билээ. Эдгээр редакцаас гадна манай хэвлэлийн газар:

  • Монсудар хэл соёлын редакц
  • Дидо - сурах, сургах хэрэглэгдэхүүний редакц
  • Эрүүл мэндийн редакц
  • Цэнхэр Гүзээлзгэнэ - бестселлер цуврал комик, зурагт номын редакцын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Олон нийтийг номын хэрэглээтэй болгох соён гэгээрлийн зорилгоор ажиллах чин хүсэлтэй хүнийг эрж, хамтран ажиллахыг хүсэж байна. Дээр дурдсан редакцийн багийнхантай хамтран ялангуяа маркетингийн чиглэлийн бүхий л төрлийн кампанит ажлыг хариуцах бүтээлч таныг цаашид өөрийгөө хөгжүүлэх боломжтой энэхүү ажилд урьж байна.

Үүрэг хариуцлага

  • Маркетинг төлөвлөгөө боловсруулан, гүйцэтгэлийг хянах, удирдан зохион байгуулах
  • Ном, бүтээлийн редакцын бодлоготой нягт уялдаатай маркетингийн үйл ажиллагаа явуулах
  • Ном бүтээлийн зохиогч, орчуулагч, зураач бусад оролцогчидтой харилцаатай  маркетингийн үйл ажиллагааг явуулах
  • Ном бүтээлийн агуулгатай танилцаж, тодорхойлж илэрхийлэх чадвартай байх
  • Номын нээлт, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах
  • Олон нийтийн унших сонирхлыг дэмжих зорилгоор гадаад, дотоод төрөл бүрийн уулзалт, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах
  • Сошиал медиа хөгжүүлэлтийг удирдан чиглүүлэх
  • Маркетингийн шинэлэг арга хэрэгсэл, боломжуудыг эрж хайх санаачлагатай байх

Тавигдах шаардлага

  • Ном унших дуртай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлага
  • Олон нийттэй харилцах чадвар (багаа удирдан, зохион байгуулах)
  • Дижитал болон уламжлалт маркетинг хослуулах, сурталчилгаа, судалгаа хийх чадвар
  • Бичгэн, харилцааны болон илтгэх чадвар
  • Мөн график дизайны мэдлэгтэй буюу Adobe-ын програмууд, ялангуяа Photoshop програмыг ашиглаж чаддаг бол давуу тал болно. 

Бүртгүүлэхийг хүсвэл өөрийн CV танилцуулгаа hr@monsudar.mn, marketing@monsudar.mn хаягаар ирүүлнэ үү.

Жич: Имэйлээ Маркетингийн менежергэсэн нэрээр илгээгээрэй

Номын мэдээлэл хүлээн авах