Мэдээлэл

ТАХАЛ БА НОМ

Номын хэрэглээгүй ч аз жаргалтай амьдарч яваа дарга нар аа!

Та бүхэн номын худалдааг хааснаас хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө.

Шинэ жил ч өнгөрөх нь!

Олон сайхан ном уншигчдын гар дээр хүрч чадахгүй, мөн цаана нь олон арван зохиогч, орчуулагч, ном тойрсон хүмүүсийн ажил хөдөлмөрийн үр дүн агуулахад хэвтсээр байна. Ер нь тахлын, хөл хорионы цаг үед хаана ч гэсэн маш сайн ном унших шаардлагатай байдаг.

Телевизээр үзэж харах зүйл хомсдож, агуулга нь ядмаг болж буй энэ цаг үед сайн ном айл гэрийг авардаг.  Гэр бүлээрээ хэзээ ч ийм урт хугацаанд, тийм ойр хамт байж үзээгүй хүмүүс хамтдаа хийх ажил, ярилцах өч төчнөөн сэдэл, сэдвүүдийг номоос л авч болно. Бид мах, талхтай биш юм аа гэхэд бүр пиво, винотой ч харьцуулж барьцмааргүй байгаа ч номын өдөр тутмын хэрэглээг ойлгож, ядахдаа шинэ жилийн бэлэг болгохыг та нар зөвшөөрөөч дээ!

Тахлын үеэр бусад улс оронд ард иргэдээ аль болох ном уншихыг дэмжсэн бодлого гарган, хэрэгжүүлж байхад манайд яагаад болдоггүй юм бэ? Ганцхан жишээ Германд л гэхэд номын дэлгүүр л бусдаас давуу эрх эдэлж байна. Энэ байдлыг харж үзээч дарга нар аа!

Коронагийн үеэр ч гэсэн цаг үеэ мэдэрч ухаалаг амьдрах ёстой гэх үүднээс “Монсудар хэвлэлийн газар”-аас дараах жагсаалтыг уншигчидтайгаа хуваалцая.

Гэр бүлийн гишүүн бүрт:

·          Аавд - "Онц хариуцлага" - Жоко Уиллинк

·          Ээжид - "Becoming" - Мишель Обама

·          Том эгчид - "Буйд газрын кафе Яагаад" - Жон Стрелеки

·          Ахад - "Амьдралын 12 дүрэм" - Жордан Питерсон

·          Дүү нарт - "Нохой хүн", "Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл" цуврал

·          Нялх балчирт - Хуруун тоглоомт болон хүрч мэдэрдэг цуврал

Цар тахлын энэ цаг үед л амжиж унших номууд:

·         “Тахал” - Альбер Камю

·         “Тахлын үеийн дурлал” - Габриель Гарсиа Маркес

·         “Венец дэх үхэл” - Томас Манн 

·         "Шивэгчний үлгэр" - Маргарет Этвүүд

Өвлийн идэш тань болж чадах номууд:

·         "Карамазовын хөвүүд" - Федор Достоевский

·         "Анна Каренина" - Л.Н.Толстой

·         "Торгон цэргийн хороон даргын аллага" - Мүраками Харүки

·         "Алдагдсан зүйлийн жагсаалт" - Юдит Шаланский

·         Larousse - Сонгодог зоогийн нэвтэрхий толь

Түүх сонирхогчдод:

·         "Монголчууд" зурагт цуврал

·         "Sapiens: Хүн төрөлхтний товч түүх" - Юваль Ной Харари 

·         "Homo Deus: Маргаашийн товч түүх" - Юваль Ной Харари

·         "Түүх" - Duden сурах бичиг

·         "Агуу санааг энгийнээр: Түүх"

Хүүхдийг бүтээлч, бие даасан нэгэн болгоход тань туслах номууд:

·         "Сурах гэдэг өөр" - Ремо Х.Ларго

·         "Монтессорийг эхнээс нь" - Паула Полк Лиллард, Линн Лиллард Жессен

Хүүхдийн тань төсөөлөлд улам өнгө нэмэх номууд:

·         "Монголын нууц товчоон"

·         "1001 шөнийн үлгэр"

·         Монгол үлгэр - зурагт ном (Хараацай хэдгэнэ хоёр, Нар Сар Рах, Сарны үлгэр, Заан оготно хоёр, Бэтгэлжин бор шувуу, Тэнгэрийн охин)

·         "Харри Поттер" цуврал

·         Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд


Жич: "Тахал", "Тахлын үеийн дурлал" гэсэн хоёр номыг бусад улс оронд маш их уншиж байна.

Номын мэдээлэл хүлээн авах