News

Хүүхдэд зориулсан бүтээлийн уралдаан зарлагдлаа

  Хүүхдэд зориулсан бүтээлийн уралдааны удирдамж

Зорилго: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн болох багаасаа”, “Монгол хүн” хүмүүжлийн аян өрнүүлж, хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархалтай иргэн болгон төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар цогц хөтөлбөр боловсруулах, тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэх, солилцох, багш суралцагч эцэг эхчүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн зохиолчид, хүүхдийн зохиол, бүтээл туурвигч багш сурган хүмүүжүүлэгчид, хэвлэлийн байгууллагуудыг оролцоогоор хангах, бүх нийтийн санал санаачилга оролцоо, дэмжлэгийг идэвхжүүлэхэд уралдааны зорилго оршино.

Зорилтууд:

  • “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд хэрэгжиж буй “Уншлагыг дэмжих хөтөлбөр-2021” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн боловсролын байгууллагуудтай хамтран, номтой нөхөрлөхийн үнэ цэн, ач холбогдлыг бүх нийтийн үйлс болгох ажлыг өргөжүүлэх
  • Хүүхдийн зохиолчдыг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах, залуу уран бүтээлчдийг дэмжин, хүүхдийн зохиолчдын эгнээг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн зохиолыг тодорхой бодлого, төлөвлөлт, чиглэл, зохион байгуулалттай хөгжүүлэх
  • Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, орчин үеийн чиг хандлагад нийцсэн зохиолуудын тоог нэмэгдүүлэх
  • Хүүхдийн зохиолыг олны хүртээл болгох
  • Хүүхдийн ном унших сонирхлыг дээшлүүлэхэд оршино. 

Зохион байгуулагчид:

  • Нийслэлийн Засаг даргын тамгын газар
  • Нийслэлийн ИТХ, Нийгмийн бодлогын хороо

Мэргэжлийн байгууллага: Монсудар хэвлэлийн газар

Ивээн тэтгэгч: Адмон Принтинг

Уралдаан явагдах хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл

Ангилал:

  • Хүүхдийн шүлэг: 2-5 нас, 6-7 нас, 8 наснаас дээш
  • Хүүхдийн өгүүллэг, богино түүх: 2-5 нас, 6-7 нас, 8 наснаас дээш
  • Багшийн мэргэжил арга зүйн төрөл /EБС, СӨБ/

Эдгээр нь танин мэдэхүйн болон уран сэтгэмжийн гэх мэт ямар ч төрөл жанрын эх байж болно.

 

Хүүхдийн шүлэгт тавигдах шаардлага:

Шүлгийн хэмжээ: Хязгаар тогтоохгүй. Энгийн шүлгээс гадна визуал (visual) шүлгүүд байж болно.

Тоо хэмжээ: 1 хүн дээд тал нь 5 шүлэг ирүүлэх боломжтой.

2-5 нас:

Сэдэв, агуулга:

  • Хүүхдийн орчин, үзэж харсан туршлагын хүрээний, амьдралд ойр сэдэв
  • Танин мэдэхүйн ач холбогдолтой: Өнгө, хэлбэр дүрс, тоо тоолол, цаг хугацаа, гарын хуруу, эсрэг тэсрэг, байршил заасан үгс, амьтан, ургамал, эд юмс, байгалийн үзэгдэл зэргийг таниулах
  • Биеийн арчилгаа, биеэ авч явах байдал, хүмүүсийн харилцааг ойлгуулах сэдэвтэй, асуудал шийдвэрлэхэд туслах зэрэг хүмүүжил, төлөвшлийн ач холбогдолтой
  • Цээжилж тогтооход хялбар үйл явдал, өгүүлэмжтэй

Хэл найруулга:

  • Урт үг, мөрөөс татгалзах: Нэг мөрөнд 5-аас ихгүй үгтэй, үг нь 4-өөс дээшгүй үетэй
  • Үг нь давталт ихтэй, хэрэглээнд ойр
  • Ж,Ч,Ш зэрэг шуугиант гийгүүлэгчид болон Л, Р давхардаж орохгүй
  • Энгийн, хялбар бүтэцтэй
  • Хялбар цээжлэгдэхүйц хөнгөн хэмнэлтэй
  • Зарим үгийг хөдөлгөөнтэй хослуулах эсвэл хөдөлгөөнөөр орлуулах боломжтой байвал давуу тал.

6-7 нас

Сэдэв, агуулга:

  • Сургууль, хичээлтэй холбоотой, сургуулийн амьдралд дасан зохицоход чиглэсэн
  • Хичээл, сурах агуулгатай холбоотой, үсэг таниулах, уншиж сурах, тооны үйлдэл сургах, амьтан, ургамлын амьдрал, зохицлын тухай зэрэг танин мэдэх, сурахад чиглэсэн
  • Хүмүүсийн харилцаа, нийгэмшлийн асуудлыг шийдвэрлэх, үлгэрлэхэд чиглэсэн

Хэл найруулга:

  • Хэт урт үг, мөрөөс татгалзах
  • Ж,Ч,Ш зэрэг шуугиант гийгүүлэгчид давхардаж ороогүй
  • Энгийн, хялбар бүтэцтэй
  • Хялбар цээжлэгдэхүйц хөнгөн хэмнэлтэй
  • Зарим үгийг хөдөлгөөнтэй хослуулах эсвэл хөдөлгөөнөөр орлуулах боломжтой бол сайн.

8-10 нас

Агуулга:

  • Хүмүүсийн нөхөрлөл, харилцаа, зөрчил, алдаа дутагдлыг таниулах, ойлгуулах, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн
  • Охид, хөвгүүдийн сонирхлыг харгалзсан, түүнд тохирсон
  • Танин мэдэх, үгийн баялаг нэмэгдэх, мэдрэмж, сэтгэлийн боловсрол хөгжихөд чиглэсэн

Хэл найруулга:

  • Хэл зүгшрүүлэхэд чиглэсэн байж болно.
  • Сэтгэлгээ хөгжүүлэхэд чиглэсэн бол сайн.

 

Хүүхдийн өгүүллэг, богино түүхэд тавигдах шаардлага

Өгүүллэг, богино түүхийн хэмжээ: 22000 тэмдэгт (зайгүй) буюу А4-ын 10 нүүрээс ихгүй, Аrial фонтын 12 шрифтээр байна.

Төрөл, жанр: Уран сэтгэмжийн болон танин мэдэхүйн зэрэг ямар ч төрөл жанрын эх байж болно.

2-5 нас

Агуулга, сэдэв:

  • Хүүхдийн амьдралд ойр сэдэв
  • Танин мэдэхүйн сэдэв
  • Биеэ авч явах байдал, хүмүүсийн харилцааг ойлгуулах сэдэвтэй, асуудал шийдвэрлэхэд туслах зэрэг хүмүүжил, төлөвшлийн ач холбогдолтой
  • Охид, хөвгүүдийн сонирхлыг харгалзсан эсвэл бүгд сонирхох нийтлэг сэдэв байх

Хэл найруулга:

  • Нэг өгүүлбэрт 8-аас дээшгүй үгтэй
  • Урт нийлмэл өгүүлбэрүүдээс татгалзах
  • 4-өөс дээшгүй дүртэй
  • Үйл явдал шулуунаар үргэлжлэх цагт өрнөх
  • Гадаад үг хэллэг, шилжсэн утгатай үгсээс зайлсхийх

6-7 нас

Агуулга, сэдэв

  • Хүүхдийн сонирхол, туршлага, тулгарах асуудлын талаар өгүүлэх
  • Сурах, танин мэдэхүйн эсвэл, асуудал шийдвэрлэх, нийгэмших хөгжлийг дэмжих
  • Адал явдалт, детектив, уран сэтгэмжит, зөгнөлт түүх байвал сайн.
  • Үйл явдлын өрнөл, дараалал тодорхой байх

Хэл найруулга:

  • Уншиж сурахад чиглэсэн хөнгөн, хялбар уншигдахуйц байх
  • Давталт ихтэй богино үгс, энгийн өгүүлбэрүүд зонхилно.
  • Шилжсэн утгатай үг хэллэг төдийлөн хэрэглэхгүй
  • Зохиол үргэлжилсэн нэг цагт өрнөх ба эргэн дурсах зэрэг цагийн нааш цааш шилжих алгасал, үсрэлтгүй байна.
  • Дүрийн тоо бага, 2-5 байна.

8+ нас

Агуулга, сэдэв:

  • Насны онцлог, сонирхол, хэрэгцээнд нийцэх
  • Танин мэдэх, асуудал шийдвэрлэх, хүмүүжил, төлөвшлийн ач холбогдолтой байх

Хэл найруулга:

  • Хүнд хөнгөний түвшин таарсан байх
  • Гадаад болон мэргэжлийн үг хэллэгээс аль болох зайлсхийх.


Багш нарын мэргэжил арга зүйн төрөл 

а/ Сургуулийн өмнөх боловсролд
- Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх арга зүй
- Ном уншлагаар хөгжүүлэх арга зүй
- Эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хүмүүжлийн гарын авлага, хүмүүжил ѐс суртахууны бичвэрүүд
б/ Ерөнхий боловсролын багш нарын мэргэжил арга зүйн төрөл
- Суралцахуйг дэмжих хүүхэд хүмүүжлийн арга зүй
- Бүтээлч уншлагын хурдыг нэмэгдүүлэх арга зүй
- Эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хүмүүжлийн гарын авлага, сургамжит өгүүллэг

Шалгаруулалт

2019 оны 8-р сарын 10-ыг хүртэл та өөрийн бүтээлийг насны ангиллыг зааж, dido@monsudar.mn болон ulziikhuu@edub.edu.mn хаяг руу холбогдох утасны дугаарын хамт илгээх, эсвэл “Монсудар” хэвлэлийн газар, Нийслэлийн Боловсролын газрын 505 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Ингэхдээ бүтээлийн бичвэртээ нэр, утсаа бичихгүй болохыг анхаараарай. Учир нь шүүгчид оролцогчийн нэрийг харгалзалгүйгээр бүтээлийг уншиж шалгаруулах болно.

Ирүүлсэн бүтээлүүдийг ангилал, нас тус бүрээр 2019 оны 8-р сарын 26-ны дотор шалгаруулна. Шалгаруулалтын дүн мэдээг www.monsudar.mn болон www.ikon.mn цахим хуудсуудаар зарлаж, сонгогдсон оролцогчидтой холбоо барина.

Хүүхдийн шүлгийн насны ангилал бүрээр:

1-р байр 3: 500,000 төгрөг

2-р байр 3: 350,000 төгрөг

3-р байр 3: 250,000 төгрөг

Хүүхдийн өгүүллэг, богино түүх насны ангилал бүрээр:

1-р байр 3: 800,000 төгрөг

2-р байр 3: 600,000 төгрөг

3-р байр 3: 500,000 төгрөг

Сургуулийн өмнөх боловсролын мэргэжил арга зүйн төрөл:

1-р байр 1: 800,000 төгрөг

2-р байр 1: 600,000 төгрөг

3-р байр 1: 500,000 төгрөг

Ерөнхий боловсролын багш нарын мэргэжил арга зүйн төрөл:

1-р байр 1: 800,000 төгрөг

2-р байр 1: 600,000 төгрөг

3-р байр 1: 500,000 төгрөг

Шалгарсан бүтээлүүд хүүхдийн насны ангилалд тохирсон зурагт ном, товхимол болон хэвлэгдэнэ. Хэвлэх эрх, үүрэг, хариуцлагыг хэвлэлийн газар хүлээнэ.

Уралдаанд шалгарсан тохиолдолд хүүхдийн ном, зохиолыг хэрхэн бичих талаарх мэргэжлийн хүмүүсийн сургалт, үзэсгэлэнд оролцож болно. Тус сургалт,үзэсгэлэнгийн дараа шилдэг оролцогчдыг шалгаруулж, шагнан урамшуулж, бүтээлийг нь ном болгон хэвлэх болно. Ингэснээр Танд хүүхдийн зохиолч болох, ур чадвараа дээшлүүлэх, хэвлэлийн газартай цаашид хамтран ажиллах үүд хаалга нээгдэнэ.

Холбоо барих:

Утас: 75850724

И-мэйл: dido@monsudar.mn

Нийслэлийн Боловсролын газрын 505 тоот өрөө

Утас: 70113032

ulziikhuu@edub.edu.mn

Sign up for newsletter