Мэдээлэл

Соён гэгээрлийн өдрүүд

Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ 2018 оны 06 сарын 11-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Энэ өдрүүдэд:

  • Неолиберализм ба МОНГОЛ (неолиберализм биднийг хааш нь хөтөлсөн бэ?)
  • Оросын утга зохиолын ТЭСРЭЛТ
  • Бидний эх хэлний суурь мэдлэг ямар түвшинд байна вэ?
  • Хүүхэд нас үнэхээр баяр жаргалтайгаар өнгөрдөг үү?
  • Өсвөр насныхан ба эцэг эхийн харилцаа
  • Монголчуудын үнэт зүйлийн өөрчлөлт зэрэг НИЙГМИЙН буюу бидний өмнө тулгараад буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, уншигчидтайгаа санал бодлоо солилцох юм.

Үүнээс гадна:

  • Монголчууд цувралын дараагийн боть, Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цаг үеэс XII зууныг хүртэлх түүхийг зургаар өгүүлэх  “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал”
  • Түүх бичлэгийн шинэ хандлагыг бий болгож, дэлхий дахинд бэстселлер болсон “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх”
  • ОХУ-ын ерөнхийлөгч Путин, түүний гаргасан шийдвэрүүд, улс төрийн нөхцөл байдлыг хамгийн сонирхолтойгоор өгүүлсэн “Путин: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй”
  • Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайханы “Хайрын ааш” зэрэг шинэ номуудын нээлтээ хийж уншигчдад хүрнэ.

06 сарын 11-18-ныг дуустал үргэжлэх “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн арга хэмжээ тус бүрийн мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Номын мэдээлэл хүлээн авах