News

Өөрийгөө болон гэр бүлээ халамжлах ном

Хотжилт, хүн амын хэт төвлөрөл, өрсөлдөөн зэрэг нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал тулгамдаад байгаа өнөө үед бид Өмнөд Австрали улсад 2007 онд  Beyond Blue: Үндэсний Сэтгэл Гутралын Санаачилга байгууллагын дэмжлэгээр Peacock хэвлэлийн газраас гаргасан “ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАЛАМЖЛАХ НОМ: Сэтгэлзүйн Эрүүл Мэндийн Гарын Авлага”-ыг англи хэлнээс орчуулан та бүхний хүртээл болгож байгаадаа таатай байна.

Энэхүү номыг орчуулан гаргах болсон үндсэн зорилго нь сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах боломж хомс байгаа ялангуяа алслагдсан орон нутгийн иргэдэд Стресс, Сэтгэл гутрал, Алкоголь, Нойргүйдэл зэрэг хамгийн түгээмэл тохиолддог асуудлуудын талаар мэдлэг олгоход туслахад оршино. 

Мөн сэтгэлзүйн боловсролоо дээшлүүлэх, өөрийгөө болон гэр бүлээ халамжлахад суралцах хүсэлтэй бүхий л хүн гарын авлага маягаар ашиглаж болох ном юм.

Хөгжингүй орны иргэд шаардлагатай үед сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах, нөхцөл бололцоо бүрэн бүрдсэн, сэтгэлзүйн эрүүл мэндийн боловсрол ч хүн бүрд тодорхой хэмжээгээр төлөвшсөн байдаг. Харин манай орны хувьд энэ нөхцөл хараахан бүрдээгүй байна. Иргэд сэтгэлзүйн эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн мэдээлэл (Жишээ нь: Хүүхдийн хүмүүжил, харилцааны асуудал, сэтгэл гутрал, түгшүүр гэх мэт) авах шаардлага, хүсэл их байдаг ч энэ талаар баттай эх сурвалжийн мэдээлэл харьцангуй хомс байдаг.Тиймээс энэхүү зайг нөхөхийн тулд буюу сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар баттай эх сурвалжийн мэдээллээр хангах зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэлээ.

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал, Сэтгэл судлалын магистр, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг


 

Sign up for newsletter