Бэрсийн гамбит

Энэ бол зөвхөн шатрын спортын тухай биш өөрийгөө ялан дийлэх чин эрмэлзэл, унаж уруудсан ч эргээд босох сэтгэлийн тэнхээ, тэмцлийн түүх юм. Уран зохиолын хувьд bildungsroman буюу төлөвшлийн романд хамаарах эл бүтээл уншигч таныг 1960-аад оны Америк орноор аялуулж, арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах явдал хэвийн үзэгдэл болсон Хүйтэн дайны үеийн нийгмийн нөхцөл байдлын тухай өгүүлэх болно. Чухам энэ цаг үеийн эрчүүд ноёлсон шатрын ертөнцөд асрамжийн газарт өссөн дуу цөөтэй өнчин охин Бет Хармон цойлон гарч ирж, өөрийн дуу хоолойгоо хүргэж чадсан тухай сэтгэл хөдлөм түүх билээ.
Америкын зохиолч Волтер Тевис 1928 оны наймдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Калифорниа мужид Анна Элизабет болон Уолтер Стон Тевис нарын хүү болж мэндэлжээ. Бага ахуй насандаа зүрх судасны өвчнөөр өвдсөний улмаас Стэнфордын хүүхдийн эмнэлэгт нэг жил хэвтэн эмчлүүлжээ. Уг эмнэлэгт Тевист тухайн үед энгийн хэрэглээ байсан Фенобарбитал хэмээх эмийг өдөрт гурван удаа өгдөг байсан нь нас биед хүрээд архины хамааралтай болоход нөлөөлсөн хэмээн дурдсан нь бий. Мөн бага насны энэхүү явдлаасаа сэдэвлэж “Бэрсийн гамбит”-ын Бет Хармоны дүрийг бичихэд нөлөөлсөн гэжээ.
Ээжийгээ автозамын ослоор алдсан найман настай охин асрамжийн газар ирж буйгаар зохиол эхэлнэ. Нэгэн удаа хонгилын өрөөнд хачин сонин хэлбэр бүхий модон дүрс өрчхөөд бодолд автан сууж буй хөгшин эртэй танилцсанаар охин шатрын агуу ертөнцөд хөл тавьдаг. Цаашид амьдралд нь тохиолдох асар олон саад бэрхшээл, хорт донтолтуудаа хэрхэн давж гарсан тухай тэмцлийн түүх өрнөнө.
Зохиолч Волтер Тевис дүрийнхээ сэтгэл зүйг маш нарийн илэрхийлсэн нь энэхүү номын нэг онцлог. Сэтгэл гутралд орох шалтгааныг нарийн дүрсэлж, түүндээ автах хийгээд хэрхэн давж гарч буйгаас эхлүүлээд дүрийн өсөлтийг маш гарамгай илэрхийлж чадсан билээ.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Б. Хатантөмөр , Edited by: А. Марал , Ш. Баярмагнай , Д. Очирмаа , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789919517885,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 360,

SIZE: 210 х 135 х 24 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter