Нацагдорж

Монголчууд олон зуун жил харь орны дарлал мөлжлөгт зовж зүдрэн, дэлхийн боловсролоос хоцрон гээгдсэн цаг үед тэрээр мэндэлжээ. Бага залуугаасаа, амьдралынхаа эцсийг хүртэл монгол орныхоо гэрэлт ирээдүйд сэтгэл зовнин, хөмөрсөн тогоонд байх мэт монголчуудад урлаг соёл, эрдэм боловсрол түгээх аугаа их үйл хэргийг түүчээлэн эхлүүлсэн их соён гэгээрүүлэгчийн тухай энэхүү бүтээлийг хүүхэд залуучууддаа зориулан бүтээлээ.
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Үүний нэг нь 20-р зууны түүхэнд харанхуйг гэрэлтүүлэх зул мэт бадамлан ассан аугаа хүмүүн, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж мөнөөсөө мөн билээ.
Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар тайж Дашдоржийн гэрт төржээ.
Түүний эцэг Дашдорж Нацагдоржийг багад нь Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулж бичиг үсэг сургажээ. Тэрээр багаасаа л аавыгаа даган бичиг номын ажил эрхэлсэн нь хожмын суут бүтээлүүдээ туурвих суурь нь болжээ. Хорьдугаар зууны эхээр анх Орос, Германд боловсрол эзэмшсэн хүмүүсийн нэг болох Нацагдорж нь харанхуй бүдүүлэг ард олны дунд, үзэл суртлын хүнд хатуу буулган доор нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд эцсийн амьсгалаа дуустал зүтгэсэн юм.
Энэ хүний хийж үлдээсэн ажлууд, бүтээн туурвисан зохиолууд нь бид бүхний нандигнан хайрлаж, танин мэдэх ёстой үнэт өв юм. Түүний түүх бол эх орон, эрдэм боловсрол, эрч хүч, итгэл найдвар, хайр хүндлэл, саад бэрхшээлүүдээр дүүрэн ном мэт ажээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Б. Төрмөнх , Зураач: Б. Төрмөнх , Редактор: Б. Батцэцэг , Б. Чанагнянгар , Редактор: Д. Очирмаа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 22,900₮,

ISBN: 9789919517427,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 64,

ХЭМЖЭЭ: 240 х 200 х 10 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах