Тина Пэйн Брайсон

Нялхсыг асрах нандин зарчмууд

Энэхүү ном нь 0-12 сартай нялх хүүхдийн асаргаанд тулгардаг асуудлуудыг голчлон авч үзэх болно. Гэхдээ “Яаж?” гэсэн асуулт бүхэнд хариулт өгч, хэрхэн асрахыг нэг бүрчлэн зааварчлахгүй. Харин хүн хүнийн үгийг сонсож, эргэн тойрноосоо чухал гэх зөвлөгөө авснаар тулгардаг элдэв төөрөгдлөөс гарах, алдаанаас сэргийлэх, өөрсдийн нөхцөлд тохирсон зөв шийдлийг олоход тань туслах юм.
Анх хүүхэдтэй болох гэж буйгаа мэдээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Хүүхдээ анх удаа тэврэхэд танд юу бодогдсон бэ?
Бид бүгд үр хүүхдээ эрүүл саруул, аз жаргалтай хүн болоосой гэж хүсдэг. Гэвч үүний тулд яг юу хийх ёстойгоо тэр бүр мэддэггүй. Бидний ихэнх нь нялх хүүхдийг хэрхэн асрах, хүмүүжлийн ямар зарчим баримтлах талаар мэдлэг, мэдээлэлтэй болохоосоо ч өмнө аав ээж болдог. Тиймээс шинэ хүнээ төрсний дараа гэнэт л эргэн тойрноосоо тусламж зөвлөгөө эрж эхэлнэ.
Бусдын өгөх олон зөвлөгөөний зарим нь хоцрогдсон, зарим нь шинжлэх ухаанч бус байхаас гадна өөр хоорондоо үргэлж зөрчилдөх нь хэцүү. Тэр бүү хэл, хүүхдийн асаргаа хүмүүжлийн номд заасан бүх зөвлөгөө хүүхэд бүхэнд тохирно гэсэн үг биш юм.
“Нялхсыг асрах нандин зарчмууд” ном эцэг эхчүүдэд нялх үрээ өсгөхөд шаардлагатай суурь мэдлэгийг өгөх бөгөөд эргэн тойрноосоо “чухал” гэх зөвлөгөөнүүдийг авснаар тулгардаг элдэв төөрөгдлөөс “шинжлэх ухаанчаар” гарах, зөвхөн өөрийн онцгой нөхцөл байдалд тохирсон зөв шийдлийг олоход тусална.
Уг ном нь голчлон 0-12 сартай хүүхдийн асаргаанд тулгардаг асуудлуудад чиглэсэн, агуулга нь А-Я хүртэл цагаан толгойн дарааллаар эмхлэгдсэн тул заавал эхнээс нь дуустал биш, зөвхөн өөрт тулгарсан асуултынхаа хариуг хайж унших боломжтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Тина Пэйн Брайсон , Орчуулагч: Б. Наранзул ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997319081,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 426,

ХЭМЖЭЭ: 200 х 130 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах