Англи өвчтөн

Ондатжегийн дэлхий дахинд танигдсан хамгийн алдартай бүтээл нь 1992 онд хэвлэгдсэн даруйдаа Бүүкэрийн шагнал хүртсэн Англи өвчтөн роман бөгөөд уг зохиолоор дөрвөн жилийн дараа кино хийсэн нь ихээхэн амжилт олсон юм. Түүнчлэн Бүүкэрийн шагналыг олгож эхэлсний 50 жилийн ой 2018 онд тохиож, тус шагналыг хүртэж байсан бүх зохиолоос хамгийн шилдгийг шалгаруулж, цор ганц удаагийн Алтан Мэн Бүүкэрийн шагнал олгох болоход уг бүтээл тодорсон байдаг. Англи өвчтөн роман бол орчин цагийн барууны уран зохиолын сонгодгуудын нэг гэдэгтэй маргах хүн өдгөө нэгээхэн ч үгүй. Онтаджегийн дүрслэлийн арга, бичиглэлийн хэлбэр туйлын өвөрмөц тул зөвхөн орчуулагчдын төдийгүй, уншигчдын ч шандсыг сорьдог.
Онгоцтойгоо нисэж яваад осолдсон Ладислав бараг бүхэлдээ түлэгдээд зогсохгүй, ой санамжийнхаа ихэнх хэсгийг алджээ. Анхандаа өөрийнхөө нэр ус, ямар улсаас гаралтайгаа ч санахгүй, ямартаа ч англи хэлээр ярих түүнийг бүгд англи хүн хэмээн тооцно. Гэтэл тэр өвчтөн үнэндээ герман хүн, өөрөөр хэлбэл тэдний дайсан ч юм бил үү, хэн мэдлээ?
…Түүний тухайд тодорхой ганцхан зүйл гэвэл, Ладислав өр өвтгөм хүнд шархадсан ч гэлээ ердийн нэг өвчтөн биш аж. Эцсийн эцэст, Ладиславыг өнгөрснөө эргэж санаж, өөрийнхөө хэн болох, намтар түүхээ үнэн мөнөөр босгож ирэхэд нь өөр өөрийн аргаар тусалсан нь энэ гурав: Хана нэрт канад гаралтай сувилагч бүсгүй, хулгай зэлгий хийж явсан Дэвид Караважо гэгч (Ханагийн урьдны танил) итали-канад гаралтай эр, нөгөөх нь Британийн армийн сапёрчин, энэтхэг үндэстэн Кип хэмээх залуу нар байлаа.
Халуун хайр сэтгэл, гуниг зовлон дүүрэн эл зохиолд хувь хүний айдас түгшүүр, шунал хүслээс гадна хүмүүн төрөлхтнийг асар их гай зовлонд хүргэсэн томоохон түүхэн үйл явдал, дайны нөхцөл байдлын тухай өгүүлнэ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: М. Ганцацрал , Редактор: Н. Жавхлан , Д. Очирмаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997319203,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 408,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 30 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах