Намайг тэврээрэй бяцхан бамбарууш минь

Хүүхдийн хамгийн анхны номууд барих, мэдрэх, cонсох, харахад нь зориулсан тоглох хэрэгсэл байдаг. Монсудар хэвлэлийн газар бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргасан билээ. Тэгвэл энэ удаад бас нэгэн хуруун тоглоомт "Намайг тэврээрэй бяцхан бамбарууш минь" номыг бяцхан уншигчдадаа хүргэж байна. Ээжийн хайрын тухай өгүүлэх тухайн ном нь хуудас бүрдээ хуруун тоглоомтой тул өхөөрдөм үрстэйгээ хамт тоглож, ямар их хайртайгаа түүнд мэдрүүлээрэй.
Бяцхан бамбарууш ээжтэйгээ эргэлдэн бүжиглэнэ. Бяцхан зулзагандаа ээж нь түүсэн жимсээрээ чанамал хийж өгөн хамт идэх болно. Гүйж очоод бяцхан бамбаруушаа гижигдэн тоглоод түүнийг чангаас чанга тэврээд хайртай гэдгээ хэллээ.
Энэхүү номд гэр бүл болон ээжийн хайрын тухай өгүүлэх учир хүүхдэд үнэхээр сонирхолтой байх болно Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэн тоглохыг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн хэсгүүд нь идэвхтэй болдог. Бөх бат, гарт нь таарсан жижиг картонон зурагт номууд хүүхдийг гайхшруулж, сонирхлыг нь татахаас гадна гар хуруу, бүх биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Аав ээжүүд хүүхдээ номтойгоо тоглоход нь заавал хамт байж, ярилцаж, эд зүйлс, амьтдыг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан магтаж, дэмжих хэрэгтэй. Бага насны хүүхдийн номууд нь хамт ярилцаж унших ёстой, тэдний танин мэдэх хэрэгцээг хангасан өргөн хүрээтэй хэрэглэгдэхүүн юм. Тиймээс та хүүхдэдээ ном авсан л бол өөртөө ч бас авлаа гэж бодох хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамт ''зураг унших'' явцдаа асуух, хариултыг хайж олох зэрэг олон хэлбэрээр ярилцсанаар тэд төсөөлөн бодох анхны оролдлогоо хийдэг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Andrea Mackensen ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789997317407,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Board book,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 722 х 722 х 722 ММ ,

ЖИН: 722.0 ГР,

ЦУВРАЛ: Намайг тэврээрэй цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах