Монголын нууц товчоон

Эртний сод туурвил болох Монголын нууц товчоог орчин үеийн хүүхэд залууст хүргэхэд дөхөм болгохын тулд үг хэллэг болоод утга агуулгыг илүү ойлгомжтой болгон найруулан засварласан билээ. Ингэхдээ нэг талаас түүхийн чиг шугамыг нь алдагдуулахгүйг хичээсэн ба нөгөө талаас тодорхой бус, ойлгомжгүй хэсгүүдийг уран сэтгэмж, уран найруулга ашиглан нөхвөрлөн зохиомжилсон юм.
Өв соёл, уламжлалаа хүүхэд залууст таниулах хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг хэр нь одоогийн залууст хэрхэн хүргэх арга замаа төдийлөн тодорхойлж чаддаггүй. Тиймээс утга агуулга болоод үг хэллэгийг нь илүү хялбар дөхөм болгохоос гадна бүрэн зурагжуулан хүргэж байна. Монголын нууц товчоонд хүүхэд залууст үр өгөөжтэй олон сургамж, зан чанар, үйл явдлын хэлхээс байдаг тул тэр бүгдийг үнэт зүйл хэмээн үзэж, хэсэг тус бүрд шигтгэсэн юм.
Мөн бид энэ номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцлоо. Дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэхийг зорьсон. Тэр ч утгаараа бид энэхүү номоо:
1-Хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг,
2-Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг,
3-Тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг хичээнгүйлэн хүсэж ажиллалаа.
Иймд түүх өв соёлтой танилцуулах улмаар эх хувилбарыг унших хүсэл эрмэлзэл төрүүлэхээс гадна сургамжтай, монгол хүн гэж хэн болохыг ойлгуулахуйц бүтээл болсон гэж найднам.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Text by: Б. Батцэцэг ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997317414,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 112,

ХЭМЖЭЭ: 681 х 681 х 681 ММ ,

ЖИН: 681.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах