Хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ гэхээр зарим эцэг эх хэлний бэрхшээлтэй хүүхдэд хамаатай хэмээн ташаа ойлгодог. Үнэндээ хүүхэд бүр ярьж сурахын тулд тодорхой үе шатыг дамжих бөгөөд бага насны хүүхэд байршил заасан үг, тэмдэг нэр, тооны нэр зэрэг хүнд үгстэй нүүр тулдаг. Тиймээс хүүхэд тэдгээр бэрхшээлийг даван туулахад хэл яриа хөгжүүлэх цуврал номууд туслах болно.
“Жангар” хүүхдийн номын редакц сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран хүүхдийн хэл ярианы хөгжлийн суурь болсон авиан зөв дуудлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн таван цуврал номыг хүргэсэн билээ. Харин энэ удаа хүүхэд үгийн утгыг ойлгож, яриандаа зөв хэрэглэж сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү таван цуврал номыг эрхлэн гаргаж байна.
Зурагт ном уншингаа хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлцгээе.
Энэ юу вэ?
Долоож үзье
Амтгүй байна, яагаад?
Яагаад гэвэл идэх юм биш...
Хүүхдүүдтэйгээ хамтдаа энэхүү сонирхолтой түүхийг уншингаа хөгжилтэй аргаар тоо болон өнгө зааж өгөөрэй.
Buy