Энэхүү ном нь ардын хөгжмийн зэмсгүүдийн бодит дууг сонсгож таниулахаас гадна, бүтэц - нэршил, онцлог шинжүүдийн тухай зургаар тайлбарлан харуулсан нь хүүхдэд ойлгомжтой байхаас гадна тоглох буюу дуугаргах үйл явцыг тайлбарлан харуулсан онцлогтой. <br/> Морин хуур хөгжимд яагаад 365 хялгас байдаг, мөн ямар бүтээгдэхүүнээр хөгжмийн зэмсгүүдийг урладаг, эртний хөгжмийн зэмсгийн бүтэц хийцийн талаар тайлбарласан зэрэг нь танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл болжээ.