Хатагтай Холле

Жангар хүүхдийн номын редакцаас бага насны хүүхдэд зориулан зурагт номуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Ах дүү Гриммийн үлгэрийн цоморлигоос "Хатагтай Холле"-г зурагт ном болгон толилуулж байна. Хатагтай Холле бол Германд төдийгүй дэлхий дахинд ихэд танигдсан үлгэрийн баатар юм. Энэ үлгэр нь Германы Хессен мужаас гаралтай бөгөөд одоо ч энэ нутагт цас орвол хүмүүс "Хатагтай Холле ороо засаж байна" хэмээн ярилцдаг байна. Энэхүү зурагт номын сонирхолтой өгүүлэмж, сэтгэл татам зурагт дүрслэл нь таныг болон таны хүүхдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Хүүхэдтэйгээ хамт зурагт ном үзэж, хөгжилтэй яриа өрнүүлэх нь танай гэр бүлийн юугаар ч орлуулашгүй аз жаргалтай цаг хугацаа байх болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Редактор: Жангар (хүүхдийн номын редакц) ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997316592,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 28,

ХЭМЖЭЭ: 61 х 61 х 61 ММ ,

ЖИН: 61.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах