Александр Дюма
Бражелон бээл
Францын бичгийн их хүн Александр Дюмаг дэлхийн уншигчдад таниулсан зохиол бүтээлүүдийнх нь тоонд "Шадар гурван цэрэг", "Хорин жилийн хойно", "Бражелон бээл" хэмээх гурамсан романууд зүй ёсоор багтдаг. Романы гурав дахь ботийг англи хэлээр орчуулсан нь 268 бүлэг бүхий нүсэр бүтээл болсон тул ихэвчлэн гурван дэвтэр болгон хуваадаг аж.
Залуу ван XIV Луиг шийдвэргүй, өөрийн гэсэн бодолгүй, сул дорой нэгэн гэж үзсэн д'Артаньян 35 жил үнэнч зүтгэсэн албанаасаа чөлөө хүсэх ба тэрээр цөллөгт байгаа II Карлыг Английн хаан ширээнд эргүүлэн суулгах үйлсэд гар бие оролцохоор сэтгэл шулуудан зүтгэхдээ чухам ямар адал явдалтай учрахыг Бражелон бээл I дэвтрээс таалан уншаарай. Сонирхуулахад, эл зохиолд гарч буй Францын Луи ван, Английн II Карл хаан, Монк, Ламберт, Фуке, Лавальер авхай нар нь цөм түүхэн бодит хүмүүс бөгөөд А.Дюма эдгээр хүмүүсийн оролцсон түүхэн үйл явдлуудын дунд зохиолын баатруудыг уран сайхнаар зохиомжлон бодитой мэт дүрсэлжээ.
Buy