Л. Навчаа

Оньсого

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монгол утга соёл" цувралын "Оньсого" хэмээх II ботид монгол ардын аман зохиолын 10.000 шахам оньсогыг багтааж, хэрэглээний үүднээс хүн, байгаль, ургамал, амьтны тухай гэсэн дөрвөн бүлэг болгон оруулж, номын удиртгал хэсэгт оньсогын үүсэл гарлын тухай болон бусад улс орны соёл, сэтгэлгээний онцлогийг оньсоготой холбон тайлбарлажээ.
Монгол оньсого нь ямар нэг зүйлийн нэрийг нууцалж, байр байдал, үүрэг зориулалт, үйл хөдөлгөөн зэрэг түүнийг төлөөлж чадах гол шинж чанаруудаар орлуулан дүрсэлж, бусдаар таалгадаг богино хэмжээний шүлгэн асуулт юм. Оньсого таалцах нь оюуны дасгал, цэцэн мэргэний шалгуур, шинэ зүйлсийг танин мэдэх зэрэг үүрэг зориулалттай. Эрт цагтаа монголчууд өдрийн ажил төрлөө дуусгасны дараа хот айлынхан нэгнийдээ цуглаж, хоёр тал болон оньсого таалцдаг байсан тухай судлаачдын тэмдэглэл олон бий. Тухайн үед хүмүүс оньсогоцох тоглоомд нийтээрээ идэвх сонирхолтой оролцдог байсан бол өдгөө нийгэм цаг үе өөрчлөгдөн оньсогын хэрэглээ багасаж, бага насны хүүхдүүдэд цээжлүүлж таалцах төдийхнөөр хязгаарлагдаж байгаа билээ.

Дэлхийн улс орнуудад ч гэсэн оньсогын хэрэглээ хумигдаж; цаг үе, техник технологийн хөгжилтэй уялдуулан телевиз радиогийн хөгжөөнт нэвтрүүлэг, гар утасны тоглоом, асуулт хариултын жижиг карт болгох зэргээр танин мэдүүлж байна. Тиймээс олон нийт, оюутан залуус, хэн бүхэн энэхүү номоос монголчуудын ахуй амьдрал, түүх соёл, сэтгэлгээний илрэл болсон оньсогын талаарх судалгаа болон бүрэн түүвэртэй танилцаж гадны улс орны туршилгаас үүдэн өнөөгийн цаг үедээ нийцүүлэн, хөгжүүлээрэй.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Л. Навчаа ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997316509,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 720,

SIZE: 384 х 384 х 384 ММ ,

WEIGHT: 384.0 ГР,

Series: Монгол утга соёл цуврал: II боть

Image: sample content (inside page)

Sign up for newsletter