DK

Би чамд хайртай

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан хүүхдүүддээ зориулан хүргэдэг хүрч мэдэрдэг цувралд "Би чамд хайртай" ном нэмэгдлээ. Судлаачдын тогтоосноор хүүхдэд гурван сартайгаас эхлэн ном уншиж өгөх хэрэгтэй ба ингэснээр бяцхан үрийн тань хэл ярианы хөгжил, танин мэдэхүйд сайнаар нөлөөлөх төдийгүй цаашдаа номд дуртай болоход нь тустай юм. Энэ удаагийн хүрч мэдэрдэг номд бяцхан үрийн тань дуртай зөөлөн тоглоомон бамбарууш, өхөөрдөм гөлөг, хөөрхөн бөжингүүд гэх мэт тоглоом болон амьтдын зураг багтсан ба тэдгээрт хүрэхэд яг л бодит юм шиг мэдрэгдэх болно. Мөн барихад гарт нь эвтэйхэн, хурц өнцөггүй, хүүхдэд зориулсан зөөлөн материалаар хийгдсэн тул гэмтээхгүй, ямар нэгэн харшил өгөхгүй. Дотроо өнгөлөг зураг дүрс, том үсэг, өхөөрдөм амьтад, өөртэй нь адилхан бяцхан хүүхэд, ээж аавын хайрыг харуулсан зурагтай тул таны хүүхдийн анхаарал сонирхлыг татах болно. Та хүүхдэдээ зүгээр ном бариулаад орхичих биш түүнд уншиж өгөн, хамт хайрын тухай ярилцвал илүү сонирхолтой байх болно шүү. Мөн ямар их хайртайгаа заавал хэлээрэй.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): DK ,

PRODUCT DETAILS

PRICE: 8,900₮,

ISBN: 9789997317308,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Board book,

PAGES: 12,

SIZE: 673 х 673 х 673 ММ ,

WEIGHT: 673.0 ГР,

Series: Хүрч мэдэрдэг ном цуврал:

Sign up for newsletter