DK

Байгалийн хөтөч

Дэлхий дээрх амьдрал 3.7 тэрбум гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Цаг хугацааны туршид анхны эгэл организмууд хувьссаар микро организм, мөөг, ургамлаас загас, хоёр нутагтан болон хөхтөн амьтад гэх мэт амьдралын маш цогц нийлмэл хэлбэрт шилжсэн. Амьдралын хэлбэр болгон хэд хэдэн төсөөтэй шинжийг агуулж байдаг: тэд бүгд “эс” гэх бүрэлдэхүүнээс тогтдог; бүгд идэш тэжээлээсээ энерги авдаг; үржил гэх процессын дүнд үр удмаа үлдээдэг.
Энэхүү ер бусын басхүү цоо шинэ нэвтэрхий толь нь жимс жимсгэнээс эхлээд цэцэг навч, дун хясаанаас авхуулаад аварга загас, бяцхан шоргоолжноос үлэмж заан хүртэлх амьтад болон тэдний тун ойроос буулгасан гайхалтай зургуудаараа амьд ертөнцөд дурлагсдыг өөртөө татах болно.
Бяцхан гаврууд эхлээд цэнхэр нүдтэй төрдөг ба яваандаа алтан шар болдог гэдгийг мэдэх үү? Эсвэл хэвлээр явагчдын хайрс, чиний үс бас хумстай чинь яг ижилхэн буюу кератин хэмээх бодисоос бүтдэг гэдгийг ч юм уу?
Байгалийг тайлбарлахуй нь амьд ертөнц дээрх аливаа бүхний учир шалтгаан, мөөгөнцөр хийгээд ургамал, жигүүртэн шувууд, сээр нуруугүйтэн, загас, хөхтөн амьтад, хэвлээр явагчид, хоёр нутагтнууд болон экосистем юуны тулд байдаг, дэлхий ертөнцөд ямар хэрэгтэй талаар олж мэдэх хамгийн тохиромжтой арга зам болох юм. Аалзнууд хэрхэн тор нэхдэгийг, шувууд хэрхэн нисдэгийг, могой хэрхэн үхэлд хүргэдгийг гээд л үүнээс ч ихийг олж нээгээрэй.
Хүүхдүүд халгайн навчин дээрх өргөс болон модон дээр ургадаг хагаас эхлээд, игуана гүрвэлийн улан дээрх хатгуур гээд л амьд ертөнцийн гайхалтай нарийн ширийнийг олж мэдэхэд хэдэн цагаар шамдана. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй хөндлөн огтлолын зураглал, макро болон электрон микроскопын зургаар дамжуулан, амьд ертөнцтэй ойртон танилцах боломжтой боллоо.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 48,000₮,

ISBN: 9789997316455,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-01-07,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 360,

ХЭМЖЭЭ: 619 х 619 х 619 ММ ,

ЖИН: 619.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах