Гүнж ба мэлхий

Тиана гүнжийн түүх
Бүх сэтгэл зүрхээ зориулбал юуг ч хийж болдог. Тианатай хамт адал явдалд гарцгаая. Энэ номд Нью орлеанд хотод амьдардаг хүсэл мөрөөдлөөр дүүрэн, ажилч хичээнгүй Тиана охин болон түүний гэр бүл, мэлхий ханхүү Навийн, хорон санаат илбэчин Фасилир, гэрэлт цох, хөгжимчин матрын талаар өгүүлэх бөгөөд мятрашгүй хүсэл мөрөөдөл, ид шид, үнэнч нөхөрлөл, нандин хайр сэтгэлийн тухай уншаарай.
Тианагийн гэр бүлийнхэн бүх хөршүүдээ оройн хоолонд урив. Амтат хоолтой, хөөр баяртай, инээд цалгисан сайхан үдэш болж өнгөрлөө. “Охин минь харж байна уу? Сайхан хоол хүмүүсийг нэгтгэдэг юм” гэж аав нь хэлэв. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа байх нь л хамгийн чухал юм гэдгийг охин ойлгож байлаа. Тиана охин аавтайгаа хэзээ нэгэн цагт сайхан зоогийн газар нээн ажиллуулна гэж мөрөөддөг байв. Аав, ээж нь түүнийг урамшуулан “Хичээнгүй хөдөлмөрийн ачаар амжилтад хүрдэг юм шүү” гэж захидаг байв. Олон жил өнгөрч, охин өсөж том болоход түүний аав хорвоогийн жамаар насан эцэс болжээ. Тианагийн зоогийн газар нээх хүсэл хэвээр л байлаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд ширхэг зоосыг ч цуглуулах хэрэгтэй. Түүнд зугаацах цаг зав ч байсангүй. Аавынх нь хэлдэг байсан үгс үнэн болохыг тэр ухаарч гэрэлт ирээдүйгээ төсөөлсөөр байлаа. Ээж нь түүнд “Аав чинь зоогийн газартай болж чадаагүй ч түүнээс хавьгүй том зүйлтэй байсан юм. Тэр нь хайр. Хонгор минь! Тэр хэзээ ч хайраар дутаагүй шүү” гэж хэлэв. Нэгэн үдэш Тиана төлөвлөгөө нь нуран унаж, мөрөөдлөө биелүүлэхэд ахиад л их мөнгө цуглуулах хэрэгтэйг ойлгожээ. Ийнхүү гуниглан тагтан дээр зогсож байтал түүний хажууд нэгэн мэлхий зогсож байлаа. Энэ бол хорон санаат илбэчин Фасилирт мэхлүүлсэн Навийн ханхүү байлаа. “Чамд үнсэлт хэрэгтэй юу” гэж Тиана тохуурхан асуутал мэлхий хариуд нь “Тийм ээ, үнсэлт хэрэгтэй” гэлээ. Тиана ихэд гайхаж, түүний түүхийг сонсоод өрөвдсөндөө үнсэж орхитол Навийн шиг мэлхий болоод хувирчихав. Ингээд тэдний адал явдал хэрхэн цааш өрнөхийг хамтдаа уншицгаая.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Э. Түвшинжаргал , Редактор: У. Чулуунчимэг, Хэл шинжлэлийн ухааны магистр , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Disney үлгэрийн номын зураачид ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315113,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-01-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 96,

ХЭМЖЭЭ: 276 х 203 х 7 ММ ,

ЖИН: 400.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах