Т. Кимико

Гол дагаад явцгаая

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд анхаарал хандуулж, энэ талын мэргэжилтнүүдэд хандах болжээ. Гэвч хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх ном, мэдлэг мэдээлэл, заавар зөвлөгөө дутмаг байгаа нь тэдний өмнө тулгардаг шийдвэрлэх асуудлын нэг болсон. Хүүхэд нэг нас хүрч хэлд орсноор тэдний өмнө шинэ ертөнц нээгдэнэ. Хэл ярианы хөгжил нь зүй тогтлын хувьд тодорхой үе шатыг дамждаг бөгөөд хамгийн түрүүнд авиа дуудаж сурах явдал байдаг. Хүүхэд тань хэлд оролгүй удаж эсвэл аль хэдийн ярьдаг болсон ч авиаг буруу дуудаж байж мэднэ. Эх хэлээрээ ярихдаа авиа буруу дуудах, үгээ ойлгомжгүй хэлэхэд хүмүүс шоолох, өхөөрдөх эсвэл эрхэлж байна гэж буруу ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг. Үүнээс болоод хүүхэд ярих хүсэлгүй, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах сонирхолгүй болдог. Тиймээс хүүхдээ зөв, тод, цэвэр дуудлагатай ярихад нь тусалж энэхүү номыг уншингаа хамт тоглон дасгал хийцгээе. Хэл ярианы дасгал тогтмол хийвэл аяндаа үг хэллэг хурц, тод болдог. Иймд “Жангар” хүүхдийн номын редакц сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран хүүхдийн хэл ярианы хөгжлийн суурь болсон авиан зөв дуудлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн насны ангилал бүхий таван цуврал номыг эрхлэн гаргалаа.
Зурагт ном уншингаа хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлцгээе.
Газар дороос гэнэт нэгэн өдөр ус ундран гарч ирэв.
Ус улам нэмэгдсээр гол боллоо.
Энэ голыг дагаад явбал яах бол оо?
Гол дагаад явцгаая.
Хүүе, хар даа. Мэлхий!
Бас загас байна.
Гол улам ч өргөн, улам ч том боллоо.
Энэ чинь юу вэ, усны үхэр үү дээ?
Ий, матар. Голыг дагаад яваад байгаарай. Явах тусам олон адал явдалтай таарах болно шүү. Гурваас дээш насны хүүхдэд зориулсан энэхүү зурагт ном нь сонирхолтой зургууд болон дасгалуудтай. Энэ номд мэлхий, загас, усны үхэр, аварга загас зэрэг олон амьтад гарах бөгөөд үг бүр нь дасгалтай. Эдгээр тусгай дасгалуудыг хүүхдэд зориудаар хийлгэх хэрэгтэй ч тэднийг уйдаахгүй байх нь чухал юм. Энэхүү номд хамтдаа ярих, сурах хөгжилдөх зүйлс дүүрэн бий. Ярьж сурахад зураг харах нь маш чухал үүрэг гүйцэтгэж, дэмждэг.
ДАСГАЛ: УСНЫ ҮХЭР
Амаа ангайлгаад, хэлээ аль болох урт сунгана. Хэлээ тэгш, шулуунаар нь урагш сунгасан хэвээр арав хүртэл тоолж барина.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Т. Кимико ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 5,900₮,

ISBN: 9789997316769,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-09-17,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 20,

ХЭМЖЭЭ: 636 х 636 х 636 ММ ,

ЖИН: 636.0 ГР,

ЦУВРАЛ: Хэл яриа хөгжүүлэх цуврал 1 цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах