Ричард Давид Прехт

Хайр

Цэгцрээгүй сэтгэл
Ричард Давид Прехтийн ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл хэмээх энэхүү ном 2009 онд анх Герман улсад худалдаанд гарчээ. Энэ номд эрчүүд болон эмэгтэйчүүдийн тухай, тэдний хооронд өрнөдөг хачин жигтэй үзэгдэл буюу хайрын тухай өгүүлнэ. Хайр юунаас ч илүү бидний амьдралыг орвонгоор нь эргүүлж, бүх эмх цэгцийг алдагдуулдаг. Гэтэл бид хайр гэж чухам юу вэ? гэдгийг сайн мэддэггүй. Бэстселлер бүтээлийн эзэн Ричард Давид Прехт энэхүү цэгцрээгүй сэтгэлийг цэгцлэх болно. Тэрээр хайрыг генийн биологитой ямар хамааралтай хийгээд ямар гээч романтик тэмүүлэл, хүлээлт биднийг түүнтэй холбодог болохыг судалжээ. Хайрын идеал бүхий замбараагүй ертөнц, бодит байдлын заагийг нарийн хэмжиж, яагаад бидэнд хайр хамгаас чухал болохыг, яавал түүнийг хэзээ ч алдахгүй тухай зугаатайгаар тайлбарлана.
Хайрыг бүрэн дүүрэн судалсан шинжлэх ухаан алга. Хайр гэж юу вэ? гэх асуултын хариуг хайхдаа олон янзын өнгө төрхтэй салбаруудыг үр өгөөжтэй, дэс дараатай харуулах нь чухал. Хайрын биологийг ойлгохын тулд эволюц гэж юу болох, хэрхэн явагдсан талаар төсөөлөлтэй байх шаардлагатай. Үүгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн чиг хандлага, хүсэл сонирхлыг тайлбарласан, өнөөдөр ихэд моодонд орсон онолуудын үндэс суурийг судалж үзнэ гэсэн үг. Хайр: Цэгцрээгүй сэтгэл хэмээх номын I-V бүлэгт бидний хүйсийн дүрийн биологи болон соёлын суурь ойлголтуудыг авч үзнэ. Хүйсийн шинж тэмдэг, чанарууд хаанаас үүссэн бэ? Бидний өвөг амьтдаас уу, чулуун зэвсгийн үед үү, эсвэл одоо цагт үүссэн үү? Номын хоёрдугаар хэсэг буюу VI-X бүлэгт хайрын тухай авч үзнэ. Эхлээд хайрын биологийн утгатай танилцана. Хайр гэж ер нь хаанаас гараад ирчихсэн юм бэ? Хайр анхнаасаа эр, эм хүний харилцаанд зориулагдаагүй юм биш биз? Өөрөөр хэлбэл, бид энэ цэгцрээгүй сэтгэлийг ойлгохыг оролдоно. Ямар ч гэсэн хайр бол энгийн нэг эмоци биш. Тэгэхээр юу болж таарах вэ? Хайрлах үед бидний тархинд юу болдог вэ? Юу өөрчлөгдсөнөөс дурлал хайр болж хувирдаг вэ? гэх мэт асуултуудыг задлан шинжилнэ.
Харин номын гуравдугаар хэсэгт өнөөдрийн хайр нь хувь хүн болон нийгмийн түвшинд ямар ямар давуу болон сул талуудтай тухай авч үзнэ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ричард Давид Прехт , Орчуулагч: Майнд Клуб , Редактор: Э. Түвшинбаяр ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997313966,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-03-30,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 404,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 27 ММ ,

Номын хэсгээс

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Номын мэдээлэл хүлээн авах