Кино хүүхдийн ном

Кино хүүхдийн номоор дамжуулан шидэт цэнхэр дэлгэцийн арын ажил хэрхэн өрнөдөг тухай олж мэдээрэй. Кино урлагийн түүх, киног хэрхэн бүтээдэг тухай болон хүүхдэд зориулсан бүх жанрын шилдэг бүтээлүүдийн тухай мэдэхийг хүссэн бүхнээ энэ номноос уншиж болно.
Кино хүүхдийн номын гол онцлог нь дуугүй киноноос өнөөдрийг хүртэлх кино урлагийн түүхийг бүхэлд нь өгүүлж, киног дуутай болгосон нээлтээс эхлэн өнгөт киноны шинэчлэл, хувьслыг харуулсан юм. Тусгай эффектийн тухай болон итгэмээргүй зүйлсийг хэрхэн үнэмшилтэй болгон харагдуулдаг аргуудын тухай ч эндээс олж мэднэ. Алдартай кино одууд болон Харри Поттер, Жеймс Бонд гэх мэт дүрүүдийн тухай, мөн адал явдалт, инээдмийн, мюзикл, вестерн (ковбой) зэрэг жанруудаас заавал үзэх ёстой бүтээлүүдийн тухай энд бий. Үүнээс гадна уг номд хүүхдүүдэд кино бүтээх энгийн аргуудыг заасан болохоор өөрсдийн түүхийг камертаа үлдээх сэдлийг төрүүлнэ.

Энэхүү ном нь бяцхан кино хорхойтнуудад киноны гайхамшигт ертөнцийн талаар хүссэнээ олж мэдэх төгс гарын авлага юм. Попкорноо хажуудаа тавьж тухлан суугаад Кино хүүхдийн номоо шимтэн уншаарай.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: М. Булгансумъяа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997311245,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-01-15,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 144,

ХЭМЖЭЭ: 116 х 116 х 116 ММ ,

ЖИН: 116.0 ГР,

САЙШААЛЫН ҮГ

Кино хорхойтнуудад зориулсан хамгийн сайн ном.

School Library Journal


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах