Жон Мэн

Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт

Сэтгэл хөдөлгөм дүрслэл бүхий, гайхалтай бичлэгтэй уг номонд түүхийн хуудсанд үүрд мөнхрөн үлдсэн хүмүүсийн нэг болох Чингис хааныг дэлхийн хамгийн гайхалтай удирдагч болгосон зүйл буюу түүний бусдыг татах хүч, өршөөлгүй зан, цэргийн мэргэн ухаан, өөртөө итгэх итгэлийг нь нэг дор тод томруун дүрсэлжээ.
Английн түүхч, аялагч Жон Мэний бичсэн “Чингис хаан: Амьдрал, үхэл, эргэн ирэлт” ном анх 2004 онд хэвлэгдэн гарсан бол 2011 онд дахин шинэчлэгдэн хэвлэгдэж олон улсад бэстселлер болж байсан юм.

Уг номын зохиогч Жон Мэн бол Чингис хааны таалал төгссөн байж болзошгүй газар гэгддэг нууцлаг хөндийд эрэл хайгуул хийсэн анхны зохиолч бөгөөд түүнийг оршуулсан байх магадлалтай ариун дагшин ууланд авирсан цөөн өрнөдийнхний нэг юм. Тиймдээ ч тэрээр энэ сэдвээр уншиж эхлэхэд тун тохиромжтой, “түүх унших хэзээ ч ийм сонирхолтой байсангүй” гэж үнэлэгдсэн уг номыг бичжээ.

Номын шинэчилсэн хэвлэлийн тухайд зохиогч “Намайг анх 2002 онд судалгааны ажлаар Монголд очсоноос хойш өнөөг хүртэлх хугацаанд үй олон өөрчлөлт гарсан учир би номоо ийнхүү дахин хянах шаардлагатай боллоо. Тэр цагаас хойш би олон хүнээс зөвлөгөө сонсож, санаа бодол минь ч тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Энэ хугацаанд Чингис хааныг оршуулсан гэж ярьдаг Бурхан Халдун уулын оройд ч авирлаа. Надад бичихэд хичнээн сонирхолтой байсан шиг танд уншихад тийм сонирхолтой байна гэж найдъя” хэмээжээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жон Мэн ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997312839,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-02-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 552,

ХЭМЖЭЭ: 399 х 399 х 399 ММ ,

ЖИН: 399.0 ГР,

САЙШААЛЫН ҮГ

Биширмээр ... энэ сэдвээр яг ингэж анхаарал татахуйцаар бичих учиртай ... Мэний үзсэнчлэн Чингис хааныг дэлхийн хамгийн гайхалтай удирдагч болгосон зүйл буюу түүний бусдыг татах хүч, өршөөлгүй зан, цэргийн мэргэн ухаан, өөртөө итгэх итгэлийг нь нэг дор тод томруун дүрсэлсэн ... Түүх унших хэзээ ч ийм сонирхолтой байсангүй.

Yorkshire Evening Post


Мэн бол маш сайн хөтөч ... Монголын талаар сайтар судалсан тэрээр Чингис хааны амьдралын нууцыг хайн энэ улсаар хөндлөн гулд аялжээ. Аяллын туршлага нь ч энэ номонд бүрэн шингэсэн байна ... тэр мэдлэгт тулгуурлаж бичдэг.

Literary Review


Сэтгэл хөдөлгөм дүрслэл бүхий, сонирхол татахуйц ... Чингис хааны амьдрал, үхэл, үлдээсэн өвийг гайхалтай хүүрнэсэн ... өнөө үеийн анхаарал татсан судалгаа.

Guardian


Маш сайн аялалын тэмдэглэл. Чингис хааны амьдралыг өгүүлэхээс илүүтэй, түүнийг хайсан эрэл хайгуул... Мэн судалгаа шинжилгээний онцгой авьяастайгаас гадна, ухаалаг, уран яруу өгүүлэмжтэй. Сэдвийг маш сайн тайлбарлсан төдийгүй уншихад яруу тансаг болжээ.

Фелифе Фернандез-Арместо, Independent


Гайхалтай ... Мэний харах өнцөг түүнтэй цуг аялсан морьтон залуусынх шиг гярхай, урам зоригтой ... энэ номонд зөвхөн ер бусын түүхэн хүн хийгээд түүнд хүчин зүтгэх ард иргэдийн тухай биш, харин түүхийн өөрийнх нь цуурайг тод томруун өгүүлнэ.

Waterstone’s Books Quarterly


Мэний зохиол бичих гарамгай авьяас өнөөдөр Монгол, Хятадад шүтээн болон хүндлэгдсэн бодит хүний дүрд шинэ амьдрал бэлэглэж байна.

Historical Novels Review


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах