Ли Куан Ю

Сингапурын хөгжлийн нууц

Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000
Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүйн дээр дорой буурай, олон үндэстнээс бүрдэж байсан, арал дээр тогтносон Сингапур хэмээх жижигхэн хот улс хожмоо хэрхэн Азийн төдийгүй дэлхийн хэмжээний хүчирхэг улс болж чадсан тухай энэ дурдатгалд өгүүлнэ.
Ли Куан Ю уг номдоо Сингапурыг хэрхэн улсын дайтай улс болгож, капиталист болон коммунист хөгжлийн загварыг эс хайхран өөрийн онцлогтой өвөрмөц замаар улс орноо хөгжүүлсэн тухай өгүүлжээ.
Хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахыг бүх талаар хичээх нь тодорхой байлаа. Учир нь жижиг арал дээр орших хот улс Сингапур нь Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй уг аралд байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй. Мөн Сингапурын оршин суугчдын ихэнх нь хятад үндэстэн боловч малай, энэтхэг гэх мэт олон үндэстнээс бүрдэж байсан юм.
Гэвч энэ хотын ирээдүй Ли Куан Ю хэмээх хүний ачаар хөгжлийн оргил өөд чиглэсэн билээ.
Нийгэм, төр улсыг хөгжүүлэх гурав дахь замыг Ли Куан Ю цогцлоосон юм.
Ли Куан Ю өөрөө Англи улсад боловсрол эзэмшсэн хэдий ч Сингапурыг Английн колонийн дарлалаас ангижруулахыг цаг үргэлж мөрөөддөг байж. Тэрээр их сургуулиа төгсөөд 1950 онд эх орондоо эргэж ирсэн тэр цагаасаа эхлэн эх орныхоо эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцсээр 1959 онд Сингапурын ерөнхий сайд болжээ.
Ийнхүү ерөнхий сайдын удирдлага дор ажлын байр тасралтгүй нэмэгдэж, улмаар улс орон нь чинээлэгжиж, хүн амынх нь амьдралын түвшин дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж очсон түүхтэй.
Өнөөдөр Сингапурын эдийн засаг зөвхөн Ази тивдээ төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц болжээ.
Ли Куан Ю энэ номдоо:
- Авлигыг хэрхэн устгаж, хар тамхины мафитай яаж тэмцсэн тухайгаа
- Хамгийн түрүүнд ард иргэдээ нэгдэн нягтрахыг, дараа нь улс орондоо эмх журам тогтоож, гар хумхилгүй ажиллахыг уриалсаар ирсэн тухайгаа
- Байгалийн баялаггүй хот-улс Сингапурыг хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болгосон тухайгаа тун дэлгэрэнгүй өгүүлжээ.
Тэрээр ардчилал, шударга шүүхийн талаар харилцан адилгүй ойлголттой бусад улс орнуудтай Сингапурыг харьцуулж болохгүйг мөн онцолж байна.
Энэхүү номыг Ли Куан Ю тэргүүн сайдын алба хашиж байхдаа бичсэн ба түүний түүх маш сургамжтай юм. Дэлхийн олон орны их дээд сургуулиуд энэ номыг судалдаг бөгөөд уран зохиолын ном биш хэдий ч орчуулга сайн тул уншихад тун ойлгомжтой гэдгийг дурдъя.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ли Куан Ю , Орчуулагч: Н. Монголмаа , Ерөнхий редактор: Б. Төмөр , Зөвлөх: Д. Сайнбаяр , Редактор: Э. Түвшинбаяр , Н. Даш , Дизайнер: Д. Даваачимэг ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997313898,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-02-08,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 773,

ХЭМЖЭЭ: 235 х 160 х 50 ММ ,

САЙШААЛЫН ҮГ

Ли Куан Ю бол миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн ухаалаг бас хамгийн чадварлаг нь. Азийн амжилтын түүхийг чинхүү сонирхдог хүмүүс энэ номыг зайлшгүй унших ёстой. Түүний номоос бид энэ зууны хамгийн алсын хараатай төрийн зүтгэлтний бодол сэтгэлгээг олж мэднэ.

ЖОРЖ БУШ, Америкийн Нэгдсэн Улсын 43 дахь ерөнхийлөгч


Би ерөнхий сайдын алба хашиж байхдаа түүний (Ли Куан Югийн) хэлсэн үг бүрийг уншиж, шинжилж дүгнэдэг байсан. Тэрбээр суртал ухуулгын мананг сарниулж, бидний энэ үед тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар өөрийн үзэл бодлоо гайхалтай тодорхой тайлбарлаж чаддаг хүн. Тэр хэзээ ч алдаж байгаагүй.

МАРГАРЕТ ТЭТЧЕР, Их Британийн ерөнхий сайд асан


Би ноён Ли Куан Ютай уулзах бүрдээ түүний нарийн ухаан, алсын хараа, түүх, нийгмийн ухааны өргөн мэдлэгийг нь биширдэг байсан. Улс төрийн нарийн мэдрэмжтэй мэргэн удирдагч дэлхий дахины улс төрийн ширүүн давалгааг сөрөн өөрийн жижигхэн улс орноо хэрхэн залж, орчин үеийн хөгжингүй нийгэм болгон өөрчилсөн тухай энэ номд өгүүлжээ. Түүнчлэн Ли Куан Югийн Ази тив, дэлхий дахины талаарх хэрсүү ухаан ард түмэндээ хэрхэн урам зориг өгч байсныг та эндээс олж мэднэ.

КИМ ДЭ ЖУН, Бүгд Найрамдах Солонгос Улсын 15 дахь ерөнхийлөгч


Ли Куан Ю бол хийж бүтээсэн зүйл маш арвинтай улс төрийн зүтгэлтэн юм. Түүний агуу их амжилт ололтыг ийм л номоор мөнхөлж үлдээх учиртай. Төрийн удирдлагын хэв маяг, арга барилынхаа цаад суурь үндэс болсон тулгуур ойлголт, хөшүүргийг ийнхүү нарийн тодорхой өгүүлснээрээ тэр ихээхэн маргаан дагуулах нь гарцаагүй. Гэхдээ бичсэн өгүүлсэнтэй санал нийлэх үгүй нь хамаагүй, энэ бүтээлийг уншсан аливаа хүн олон зүйл шинээр олж мэдэх нь дамжиггүй.

ХЭНРИ КИССИНЖЕР, Америкийн ахмад дипломатч


Сингапур улс хөгжилд хүрсэн түүх (From third to first) номын энэ нэр хөгжиж буй бүх орны хүсэл мөрөөдлийг илэрхийлнэ. Гэвч энэ мөрөөдлөө биелүүлж, амжилтад хүрсэн улс орон тун цөөн. Сингапур бол тэрхүү цөөн орны нэг билээ. Сингапурыг үндэслэгч хэмээгддэг Ли Куан Югийн бичсэн, Сингапур улс тусгаар тогтносны дараах он жилүүдийн тухай дурдатгал бол хөгжиж буй бусад орны ард иргэдийн төдийгүй улс орныхоо хувь заяанд санаа тавьдаг хүн бүрийн сонирхлыг татах нь дамжиггүй. Түүнээс гадна Сингапурын хөгжлийн үүх түүхийг маш тодорхой, илэн далангүй өгүүлснээрээ энэхүү ном шимтэн уншихуйц сонирхолтой бүтээл болжээ.

КОФИ АННАН, НҮБ-ын 7 дахь ерөнхий нарийн бичгийн дарга


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах