Дэвид Кей Жонстон

Трампыг бүтээсэн нь

Алдарт эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч, эдийн засаг судлаач Дэвид Кей Жонстоны намтар бүтээл болох Трампыг бүтээсэн нь ном 2016 онд АНУ-д худалдаанд гарчээ. Тэрээр анх Трамптай Филадельфи Инкүйрер сэтгүүлийн сурвалжлагч байхдаа танилцсан бөгөөд тэр үеэс л түүний удам угсаа, бизнесийн өсөлт, уруудалт, улс төрийн карьер, удаа дараалсан гэрлэлтийн түүхийг судалж эхэлсэн аж.
Жонстон Нью Йоркийн чимээ аниргүй Квийнс дүүргийн гудамжнаас нэгэн хөвүүн хэрхэн тааварлашгүй, олны танил эрхэм болон цоо шинээр гарч ирсэн түүхийг түүний ажил амьдралын урт замналыг бүхэлд нь багтаан хүүрнэн өгүүлжээ. Трамп бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн суутан, бизнесмэн, улс төрийн нударга билээ. Гэсэн хэдий ч түүний замнал хууль шүүхийн асуудал, тэмцэл маргаанаар дүүрэн юм.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт од нь гийсэн гэр бүлийн бизнесээс угшилтай, дампуурахад дэндүү ахадсан түүний бизнесийн эзэнт гүрэн, Трампын эзэмшсэн боловсрол, амжилтын замнал хийгээд ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөөр хуй салхи шиг орж ирсэн түүний хосгүй ноёрхлын бүрэн зураглалыг “Трампыг бүтээсэн нь” ном танд дэлгэн харуулах болно. Түүнийг биширдэг ч бай, үзэн яддаг ч бай, Вуди Гатри (Трампын эцгийн тухай доромж утгатай дуу бичсэн кантри дуучин), өмгөөлөгч Рой Кон, мафийн толгойлогчид болон “томчууд”, америкийн дундаж саналаа өгөгчид гэх зэрэг нийгмийн олон давхаргын төлөөллүүд Трампын тойрог замд нэгэнтээ орсон бөгөөд түүний нөлөө маш хүчтэй гэдэгт эргэлзэх аргагүй юм.
Трампын ярилцлага, санхүүгийн тайлан, шүүх хурлын баримт нотолгоонууд, олон нийтэд хандсан мэдэгдлүүд зэргийг хэдэн арван жилээр цуглуулж, түүнийг нэвт шувт мэддэг болсон сэтгүүлч Дэвид Кэй Жонстон түүний үнэн төрхийг танд илчилж байна.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Дэвид Кей Жонстон , Translated by: Г. Ганболд , Edited by: Б. Төмөр , Э. Түвшинбаяр , Designed by: Б. Төгсжаргал ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997313997,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2017-12-20,

FORMAT: Paperback,

САЙШААЛЫН ҮГ

Трампын амьдрал, замналын тухай нарийн тодорхой төсөөлөл өгөхүйц нийтэд тустай бүтээл... Үл хөдлөх хөрөнгийн акул Трампыг гучин жилийн турш судалсан ноён Жонстон түүний бизнесийн луйвар, нягтлан бодох бүртгэлийн башир аргуудыг олноо илчилж, дэлгэн харуулж байна.

Michiko Kakutani, The New York Times


Жонстон Филадельфи Инкүйрер, Нью Йорк Таймс сонины газруудад ажиллаж байхдаа анх эхлүүлсэн Трампын талаарх сурвалжилгуудаа нэгтгэн энэхүү гайхалтай номыг бичжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээл.

USA Today


Image: sample content (inside page)

Sign up for newsletter