Номын төрөл
ФОРМАТ
CD-ны тоо:
6
Файлын формат:
Аудио
Хугацаа:
06:08:56
Сонгодог хөгжмийн урсгал чиглэл, гол төлөөлөгчид,
Үнэ:
59’900₮
Худалдаанд гарсан он, сар:
2011-01
Товч агуулга

Мэргэжлийн  уран бүтээлчид  болон  сонгодог хөгжим шимтэн сонирхогчид  мөн  дуу  хөгжмийн  хичээлийн  хөтөлбөр, олон нийтийн  хөгжмийн  боловсролд  зориулан сонгодог  хөгжмийн  багц  зургаан цомог  нь “Барокко”, “Романтизм-I, II, III”, “Классицизм”, “Орос-Зөвлөлтийн  сонгодгууд”     зэргээс  бүрдсэн бөгөөд цомог  тус бүрийн  тайлбарыг  монгол, герман  хэлээр  бичиж,  тухайн урсгал  чиглэлийн  гол  төлөөлөгчдийн  шилдэг  бүтээлээс  сорчлон  оруулжээ. Жишээ  нь,   “Барокко”-д  Генделийн  “Усны  хөгжим”, Бахын “Токката Фуга” , Вивальдийн  “Хавар”, “Мандолины концерт”, “Гитарын  концерт”  орсон бол “Классицизм” CD-д Гайдны  “Нарийн бүрээний  концерт”, Моцартын  “Бялар хөгжимд зориулсан концерт”, “Турк марш”, Бетховены  “Сарны сонат”  харин “Романтизм”-д  Шубертын  “Төгсөөгүй симфони” , Шуманы “Мөрөөдөл”, Штрауссын  “Цэнхэр  Дунай”, Брамсын  “Унгар бүжиг”  зэрэг бүтээл оржээ. Мөн “Оросын хөгжмийн сонгодгууд” CD-д Глинка, Мусоргский, Римский-Корсаков,  Чайковский, Стравинский, Шостакович зэрэг хөгжмийн суутнуудын  бүтээлээс түүвэрлэн оруулсан аж.
Хөгжмийн  урлагийн түүхийн  тодорхой  цаг  хугацааг илтгэдэг  олон урсгал  чиглэл,  тэдгээрийг  тодотгож өгдөг томоохон  төлөөлөл  болсон зохиогчид, тэдний  нэрийн  хуудас болсон  шилдэг  уран  бүтээлийг энэ CD-д  сонгодог  хөгжмийг  гарамгай  эзэмшсэн  мэргэжлийн  болон найрал  хөгжимчид тоглож, удирдаачдын  дохисноор сонсох  боломжийг  Германы  алдарт  “Deutsche  Grammophon”  фирм олгосон юм. “Deutsche Grammophon” бол аль тэртээ, 1898 онд Германы Ханновер хотноо анх байгуулагдсан бөгөөд шилдгийн шилдэг хөгжмийн зохиол, найрал хөгжим, дуучдын бүтээлийг зөвхөн өөрийн нэрээр бичиж гаргадаг, хоёр зуунд чанараараа гайхуулж яваа фирм юм. Эдгээр цомогт  уран бүтээл нь багтсан   зарим  хүмүүсийг дурдвал удирдаач Herbert von Karajan, Trevor Pinnock, Claudio  Abbado, Seiju Ozawa, Thomas Sanderling, хөгжимчин  Vladimir  Ashkenazy, Tamas Vasary, Martha Argerich, Friedrich  Gulda, Emil  Gilels, Wilhelm  Kempff , Helene  Grimaud нарыг нэрлэж болох аж. Найрал  хөгжмийн хувьд Берлиний  филармони  оркестр,  Лондонгийн симфони  оркестр,   Венийн  филармони  оркестр түүнчлэн Бостон, Зальцбург, Вашингтон, Киров, Варшав, Оросын  гэх мэт  дэлхийн шилдэг цөөхүүл болон найрал хөгжмийн тоглолт энэ багцад орсон байна.   
Урлагийг  эрхэмлэн  дээдлэгч, дорнын соёлын  баялаг уламжлалтай, тэр дундаа өөрийн гэх онцлогтой ардын урлагийн арвин өвтэй монголчууд  бид энэ удаа Европын буюу өрнийн сонгодог  хөгжмийн  эдгээр сор  бүтээлийг  дэлхийн стандартад тэнцэх бичлэгээр нь,  яг дэргэдээ  тоглож  буй  мэт мэдрэмжээр  сонсох  боломжтой  болж  байгаа нь   тун  их завшаан, ховор аз гэлтэй.   Ийнхүү соёлт хүн Та Вивальди, Моцарт, Бах, Гайдн, Бетховен,  Шуман, Шуберт,  Штраусс, Брамс, Глинка, Шостакович, Стравинский, Чайковский нарыг  ажлын байрандаа бас гэртээ сонсож болох нь ээ.

Сэтгэгдэл
Ижил төстэй бүтээлүүд
2012 © "Монсудар" ХХК