Г. Сүлд-Эрдэнэ

Монгол хэлний хоршоо үгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын IX боть бөгөөд монгол хэлний 8000 гаруй хоршоо үгийг цагаан толгойн дэс дарааллаар байрлуулан, тус бүрийн утгыг тайлбарлаж, уран зохиолын жишээгээр баяжуулан нэрийн хоршоо үг, үйлийн хоршоо үг, бусад хоршоо үг хэмээн гурван бүлэгт хуваан, хавсралт хэсэгт нэг үгийг олон үгтэй хоршсон байдлыг жагсаaлтаар үзүүлсэн юм.
Монгол хэлэнд өргөн хэрэглэгддэг, утга үүргийн хувьд өвөрмөц сонин онцлогтой хэлний нэгж бол хоршоо үг юм. Үг гэдэг хүмүүсийн харилцааны чухал хэрэглүүр төдийгүй тэр үгийг давхар хоршиж хэрэглэх нь монгол хүний сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Учир нь үг хорших үзэгдэл нь дэлхийн бусад хэлэнд түгээмэл биш, зарим хэлэнд байх боловч тун цөөн тохиолддог үзэгдэл. Хоёр үг хоршсоноороо нэгийн утга нөгөөгөө тэлэн, санааны явцууг өргөсгөж, илүү тод, олон талт утгыг илэрхийлэх төдийгүй санааг нэмэн дэлгэрүүлэх, хураан товчлох, эрчимжүүлэх, тодосгох зэрэг найруулгын олон өнгө аясыг илтгэдэг.

Тиймээс энэхүү бүтээл нь эх хэлээрээ зөв сайхан ярих, уран яруу найруулж бичих, үгээ зөв сонгож хэрэглэхэд гарын авлага болох тул зохиолч, сэтгүүлч, яруу найрагчид хийгээд ер монгол хэлээр хэлэлцэгч хэн бүхэн хэрэглэх боломжтой. Монгол хэлэнд хэдэн мянган хоршоо үг бэлхнээ байгааг өргөн дэлгэр, зөв зүйтэй хэрэглэж хэвшихэд энэхүү толь тус нэмэр болно.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Э. Уранбилэг , Editor-in-chief: Г. Сүлд-Эрдэнэ , Consultant editor: Д. Буяннэмэх , Designed by: С. Дэлгэрмаа , Cover design or artwork by: Э. Лхагвасүрэн ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789996209000,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2013-03-01,

FORMAT: Hardback,

PAGES: 559,

SIZE: 198 х 128 х 25 ММ ,

WEIGHT: 525.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: IX боть

Sign up for newsletter