О. Сүхбаатар

Монгол хэлний харь үгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын XV боть бөгөөд монгол хэлэнд өрнө дорнын олон хэлнээс монгол хэлний үгийн санд орсон ахуй соёл, худалдаа арилжаа, шашин төртэй холбоотой 2600 гаруй толгой үгийг багтааж, аль хэлний, ямар утгатай үг болохыг тайлбарлан, уг хэлнийх нь дуудлагыг галиглан, жишээгээр тодотгосон болно.
Монгол хэлэнд өрнө дорнын олон хэлнээс нэвтэрсэн харь үг нэлээд бий. Энэ нь монгол хэлний үгийн сан бүрэлдэхүүний хувьд дутуу дулимаг байснаас шалтгаалсан хэрэг огтхон ч бус, харин хол ойрын олон гүрэнтэй нийгэм - түүхийн янз бүрийн үе шатанд түүх, соёл, шашин шүтлэг, улс төр, эдийн засаг худалдааны талаар өргөн харилцаатай явж ирсний баталгаа юм. Тиймээс уг бүтээлд эдгээр үгийг бүртгэн судалж үүсэл гарал, утгыг тайлбарласан нь энэ чиглэлээр гарч буй анхны толь бичиг бөгөөд 1997, 1999 онд хэвлэгдэн гарсан хэдий ч олон нийтийн эрэлт хэрэгцээнээс үүдэн 2014 онд тус цувралд багтаан нэмэн сайжруулж, дахин хэвлэсэн болно.

Энэ нь монгол хэлний үгийн санд түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон харь үгийг таньж, үгийн сангийн тогтолцоог зөв тогтооход чухал хэрэгцээтэй ба ерөөс монгол хэлээр хэлэлцэгч хэн бүхэнд зориулагдсан танин мэдэхүй, эрдэм шинжилгээний болоод хэрэглээний ач холбогдолтой.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): О. Сүхбаатар , Editor-in-chief: Д. Төмөртогоо , Edited by: Б. Амаржаргал , Л. Хүрэлбаатар , Technical editor: О. Самбуудорж , С. Явуудай , Designed by: С. Дэлгэрмаа , Cover design or artwork by: Б. Баясгалан ,

PRODUCT DETAILS

PRICE: 12,900₮,

ISBN: 9789997311207,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2014-09-01,

FORMAT: Hardback,

PAGES: 280,

SIZE: 198 х 128 х 18 ММ ,

WEIGHT: 385.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: XV боть

Sign up for newsletter