Г. Сүлд-Эрдэнэ

Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь

Шинээр журамласан толь
“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын IV боть бөгөөд ШУА, МУИС, МУБИС- ийн эрдэмтэн мэргэжилтнүүд болон "Төрийн хэлний зөвлөл"- ийн гишүүд оролцон хэлэлцэж, 20,000 толгой үгтэй толь бичгийг кирил бичгийн зөв бичих дүрэм, зөв бичихзүйн хэрэглээний толь, цахим харилцааны зөв бичих журам гэсэн гурван үндсэн хэсэгтэй бүтээн та бүхний гар дээр тавьж байна.
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд хэвлүүлсэн толь бичгээс хойш 30 шахам жил өнгөрсөн тул энэ урт хугацаанд монгол хэлний үгийн санд зохих өөрчлөлт гарч, зөв бичих дүрмийг нэг мөр чанд баримтлах тал суларсан зэрэг нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд монгол бичгийн хэлний тогтсон хэм хэмжээ, хэл найруулга, зөв бичих дүрэм нэлээд зөрчигдөх болсон. Үүнээс үүдэн нэг үгийг олон янз бичих, гадаад хэлний үгийг шүтэн хэрэглэх зэрэг муу үр дагавар гарах болсон энэ үед нийтээр хүлээн зөвшөөрч төлөвшсөн зөв бичихзүйн толь үгүйлэгдэж байгаа тул монгол хэлний бичгийн хэлний тогтсон хэм хэмжээг дагаж мөрдөх, зөв бичих журамласан тольтой болох явдал ихээхэн чухал болсон. Тиймээс үүнийг эш үндэс болгож, хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн хүрээнд энэхүү толийг боловсруулж, 1983 оны зөв бичих дүрмийг ойлгомжтой, бүтэцчилсэн, тогтолцоотой хэлбэрт оруулахыг зорьсон болно.

Энэхүү толийг бүтээхдээ өмнө гарсан толиудын ололт дэвшилттэй зүйлс дээр тулгуурлаж, толийн хэлзүйн боловсруулалтын олон улсын стандарт, нийтлэг жишгийг удирдлага болгов. Ингэхдээ манай иргэдийн эх хэлний боловсролын түвшин жигд бус, үгийн олон янзын бичлэг нь нэр мөр болоогүй, эх хэлний сургалтын үндэслэл, стандарт тогтворжоогүй зэргийг харгалзан, хэрэглээний толь хэмээх утгаар нь, буруу бичлэгүүдийг улаан өнгөөр тодотгон оруулж өгснөөрөө онцлог. Энэ нь буруу бичлэг, анхаарвал зохилтой зүйлс хүний нүдэнд тусаж анхааралд өртөх талыг харгалзсан хэрэг.

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны зөв бичихзүйн журамласан тольтой болсноор монгол хэлний үгийн бичлэгийг жигдлэн тогтворжуулах, нийт иргэдийн бичгийн боловсролыг сайжруулах, ингэснээр ард олны бичиг үсгийн боловсролын хэм хэмжээ дээшлэх үндэс болох тул монгол хүн бүр өдөр тутам хэрэглэх ширээний толь бичгээ болгоорой.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Г. Сүлд-Эрдэнэ , Ж. Хишигжаргал , Б. Уянга , Д. Оюун , Ш. Нарангэрэл , Editor-in-chief: Б. Баярсайхан , Designed by: Ж. Амгалан , Cover design or artwork by: Э. Лхагвасүрэн ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789996203428,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2011-11-01,

FORMAT: Hardback,

PAGES: 720,

SIZE: 198 х 128 х 40 ММ ,

WEIGHT: 810.0 ГР,

Series: Монгол хэл соёл цуврал: IV боть

Sign up for newsletter