Эрих Фромм

Хайрлах урлаг

Хайр гэдэг хүний ухамсарлах ухамсартай хамт хүн төрөлхтний хамгийн чухал хоёр хөдөлгөх хүчийг илэрхийлдэг. Хайр хүнийг өөрчилж чадна, тэглээ гээд хүн огт өөр хүн болохгүй. Хүн ухамсартай болж чадвал ухамсраар бусдыг ч, нийгмийг ч өөрчлөх чадвартай. Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, бусдыг хайрдахын тулд хайрлах урлагт суралцах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Тэрээр хайрлах урлагийг тайлбарлаж үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна.
Дэлхийн 40 гаруй орны хэлнээ орчуулагдан гарсан энэхүү ном худалдаанд гарснаасаа хойш 60 гаруй жилийг ардаа үдэж байгаа хэдий ч одоог хүртэл уншигчдын дунд эрэлттэй хэвээр байна.
“Хайрыг хайрла” ном нь гурван хэсэгтэй. Замбараагүй байдал хэмээх нэгдүгээр хэсэгт хүмүүсийн харилцаанд ямар ямар алдаа гардгийг авч үзнэ. Хариуцлага хүлээх гэсэн хоёрдугаар хэсэгт тухайн харилцааг орхиод явах уу эсвэл үлдэх үү гэдгийг авч хэлэлцэх ба хэрвээ та үлдэж, харилцаагаа сайжруулахыг үнэхээр хүсэж буй бол юуг бодолцож үзэх ёстой вэ гэдгийг үзнэ. Ажил хэрэг болгох гэсэн гуравдугаар хэсэгт та өөрөө ямар хань ижил болохыг хүсэж байгаа, танд юу саад болж байна, дурдал төлөв танд яаж туслах вэ гэдгийг үзнэ. Мөн зөрчил, зовлон шаналал нь таны амьдралд зайлшгүй тохиолдох зүйл бөгөөд ялгаатай байдалтайгаа эвлэрч амьдрах талаар үзэх болно. Эцэст нь та харилцаагаа илүү дотно болгож, бэхжүүлэх аргуудыг суралцана.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Эрих Фромм ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997311894,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-05-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 158,

ХЭМЖЭЭ: 324 х 324 х 324 ММ ,

ЖИН: 324.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах