Г. Сүлд-Эрдэнэ

Аман наадгай

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Монгол утга соёл" цувралын VII боть "Аман наадгай"-д 400 гаруй түргэн хэллэг, 60 гаруй тоглоом наадгайн үгийг хувилбарын хамтаар оруулснаас гадна хэл зүгшрүүлэх хэллэг, тоглоом наадгайн үг гэж юу болох, тэдгээрийн ач холбогдол, онцлог шинж, өвөрмөц дүрслэл зэргийг тодруулан, зарим улс орны хэл зүгшрүүлэх хэллэг, тоглоом наадгайн үгийн талаар хамт оруулж өгсөн нь уншигч олонд цогц мэдлэгийг олгоно.
Ардын аман зохиолын ихэнх төрөл зүйл бүх насныханд зориулагдсан байдаг бол амьсгал уртасгах үг, жороо үг, түргэн хэллэг, зугаа үг зэрэг нь хүүхэд багачуудын дунд идэвхтэй хэрэглээтэй байдаг. Эдгээр нь тус бүр тодорхой үүрэгтэй бөгөөд харилцан уялдаатай. Тухайлбал, түргэн хэллэг, амьсгал уртасгах үг нь хүүхдийн өгүүлэх эрхтний үйл ажиллагааг сайжруулан, хэлний согогийг засаж, үгийг цэвэр тод, зөв хэлүүлж сургадаг бол жороо үг, зугаа үг зэрэг нь үг холбон найруулах, учирзүйн дараалалтай ярьж сурахад тусалдаг. Тиймээс энэхүү номоос тус бүрийнх нь утга, үүрэг, хэрэглээ, ач холбогдлыг дэлгэрүүлэн харах боломжтой. Мөн аман наадгайн түүвэрт гарч буй нутгийн аялгууны болон хуучны, хэрэглээ нь багассан үг хэллэгийн тайлбарыг хавсаргасан тул утга агуулгыг ойлгож мэдэхэд илүү дөхөмтэй болох юм.

Хэсэг бүлэг хүмүүст бус монгол аман наадгай, үгэн тоглоомын талаар ойлголт, мэдлэгтэй болох гэсэн хүүхэд багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш гээд сонирхож буй ер хэн бүхэн энэхүү номоос дэлгэрүүлэн үзээрэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Б. Батцэцэг , Г. Сүлд-Эрдэнэ , Редактор: Б. Одончимэг , П. Оюунгэрэл , Зөвлөх: Г. Гантогтох , Орчуулагч: Б. Батцэцэг , Х. Солонго , Редактор: Э. Пүрэвжаргал , Дизайнер: Б. Баясгалан , Дизайнер: Б. Төгсжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 16,900₮,

ISBN: 9789997316660,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-11-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 240,

ХЭМЖЭЭ: 205 х 143 ММ ,

ЦУВРАЛ: Монгол утга соёл цуврал: VII боть

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах