Жефф Кинни

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл

Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл 56 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.
Энэхүү ботид гол дүрийн баатар Грег Сүнсний баярын үеэр болон сургууль дээрээ, гэртээ болсон хөгжилтэй түүхүүдийг бичжээ. Бодож төлөвлөсөн бүх зүйл нь эсрэгээрээ эргэж, хэрхэн инээдэм болсон тухай хоржоонтой, ёжтойгоор өгүүлсэн аж. Тухайлбал,

Даваа гараг
Өнөөдөр зул сарын баярын амралт дуусаж, бид сургуульдаа явж эхэллээ. Роулигийн том дугуйтаас унасан ослыг санаж байна уу? Тэгэхэд тэр гараа хугалчихсан болохоор гараа шохойдуулахаас өөр аргагүй болсон. Өнөөдөр түүнийг хүүхдүүд хараад ямар нэгэн баатартай уулзаж байгаа юм шиг л тойрон зогсоцгоов. Би Роулигийн олж авсан нэр хүндээс бага ч гэсэн хуваалцах оролдлого хийтэл бүр буруудав (Түүний гарыг би хугалчихсан юм гээд хэлчихсэн аж).
Үдийн цайны цагаар баахан охид Роулиг ширээнд суулгаж хооллосон. Ингэхийг хараад миний дургүй хүрлээ, учир нь Роулигийн зүүн гар хугарсан гэтэл тэр солгой биш. Тэгэхээр тэр өөрөө хооллож дөнгөмөөр дөө...
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жефф Кинни , Орчуулагч: Б Хүсэлбадрах , Редактор: У. Чулуунчимэг , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315106,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-09-23,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 240,

ХЭМЖЭЭ: 210 х 145 х 17 ММ ,

ЦУВРАЛ: Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал: 2-р дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах