Жефф Кинни

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл

Эцсийн найдвар
Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл 56 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.
Энэхүү ботид гол дүрийн баатар Грег сургууль дээрээ болон гэртээ болсон хөгжилтэй түүхүүдийг бичжээ. Бодож төлөвлөсөн бүх зүйл нь эсрэгээрээ эргэж, хэрхэн инээдэм болсон тухай хоржоонтой, ёжтойгоор өгүүлсэн аж. Тухайлбал,

Даваа гараг: Өчигдөр би дахиад л явж хөл бөмбөг тоглосон, азаар энэ удаад аав хамт яваагүй. Бид энэ улирлын эхний тоглолтдоо хожигдсон, 1:0-ээр. Нөгөө багийнхан яаж ийж байгаад л сүүлийн хэдэн секундэд миний хажуугаар манай хаалганд бөмбөг хийж дөнгөсөн, тэгээд л хожчихсон. Ингээд манай төгс түүхийг баллаж орхилоо.
Тоглолтын дараа манай багийнхан уүгд их ууртай байсан болохоор би тэднийг хөгжөөхийг хичээлээ.
Намайг өөдрөг байсны төлөө (энэ чинь зүгээр л нэг тэнэг тоглоом шүү дээ гээд хэлчихсэн аж) манай багийнхан талархаад нүүр лүү минь жүржийн хальс шидсэн юм даа.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жефф Кинни , Орчуулагч: Б. Хүсэлбадрах , Редактор: У. Чулуунчимэг , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997315939,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 248,

ХЭМЖЭЭ: 200 х 135 х 20 ММ ,

ЖИН: 305.0 ГР,

ЦУВРАЛ: Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал: 6-р дэвтэр

САЙШААЛЫН ҮГ

Харри Поттер зайгаа тавьж өгөх цаг болжээ... Хүүхдүүдэд зориулсан цуврал номын бэстселлерийн жагсаалтыг нэгэн шинэ цуврал тэргүүлж эхэлсэн ба энэ цувралд ямар ч уран зөгнөл байхгүй.

Андра Ейтс, NPR's All things considered


Хөгжилтэй ном хайж байгаа хүн бүрд болон халшрамтгай уншигчдад зориулсан томоохон хит зохиол.

School Library Journal


Хошин шогийн төгс илэрхийлэл ба амиа бодсон баатрын тухай үнэмшилтэй түүх.

New York Times


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах